Ам.долларын ханш эрчимтэй өсөж 2000 хүрэх нь ээ Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал аа!

zoljarDDDSSDӨнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 1936-1945 төгрөгөөр  зарж байна. “Найман шарга” зах дээр ам.долларын ханш 1939 төгрөгтэй тэнцжээ. Монголбанкны хаалтын ханшаар ам.доллар 1929 төгрөгийн ханштай байна.

Тэгвэл ирэх сард  ам.долларын ханш 2000 төгрөгт  хүрч магадгүй гэх болгоомжлол иргэдийн дунд бий боллоо. Учир нь хоёрдугаар сар бол Монголчууд бидний өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг цагаан сарын баяр болдог учир юм юмны үнэ өсдөг билээ.

Энэ бүхний гол буруутан Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал болж байна. Түүнийг эдийн засгийн хямралын үндэс болж байгаа долларын ханшийг сул тавьж ажлаа хийж чадахгүй байгаа тул яаралтай огцруулж хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн яриа төрийн ордон дотор бүү хэл ард түмний дунд хүчтэй яригдаж эхэлжээ.

Б.Харцага

Эх сурвалж: www.FACT.mn

Санал болгох мэдээ

Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр …