ОХУ-аас улаан буудай инпортлохыг зогсоолоо

olloo_mn_1421721896_buudaiЕрөнхий сайд Ч.Сайханбилэг Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын тариалан эрхлэгчдийн холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

“Энэ жил ургац арвин авсан ч чанар нь гурилын стандарт хангахгүй байна. Иймд ОХУ-ын өөр сортын буудайг дотоодынхоо буудайтай хольж үйлдвэрлэвэл сайн чанарын цавуулаг өндөртэй гурил болно. Чанартай гурил үйлдвэрлэхийн тулд цавуулаг өндөртэй  улаан буудай импортлох  шаардлагатай” гэж Гурил үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Энхбаяр хэллээ. 20000 тонн улаанбуудай импортлох зөвшөөрөл олгосон нь тариаланчдын 2014 онд хураан авсан улаанбуудайн борлуулалтыг хаагаад зогсохгүй 2015 онд тариалалт хийх боломжгүй байдалд хүргээд байна. Манай холбооны гишүүн байгууллагуудад ойролцоогоор 40000 тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 32000 тонн нийт улсын хэмжээнд борлуулагдаагүй 72000 тонн улаанбуудай байхад нэмж импортоор оруулж ирэх шаардлагагүй гэж Тариалан эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг үзэж байна.

Ерөнхий сайд дээрх холбоодын саналыг сонсоод борлуулагдаагүй байгаа улаан буудайн чанар, цавуулгийн хэмжээг тогтоох ажлын хэсгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тариалан эрхлэгчдийн холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллийг оролцуулан байгуулж, гурил үйлдвэрлэх стандартад тохирох эсэхийг ойрын хугацаанд тогтоохыг үүрэг болголоо. Борлуулагдаагүй байгаа улаан буудайн цавуулгийн хэмжээг тогтоох хүртэл ОХУ-аас импортлохыг зогсоолоо.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …