Арилжааны банкууд 328.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

92Арилжааны банкууд 2014 онд нийт 328.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан талаар Төв банк мэдээллээ. Энэ нь өмнөх оноос 10.8 хувиар өссөн дүн юм. Харин өөрийн хөрөнгө нь 36 орчим хувиар өсч, 2.3 их наядтөгрөгт хүрчээ. 2014 оны эцсийн байдлаар дотоодын 13 арилжааны банк Төв банкнаас заасан өөрийн хөрөнгийн харьцааг хангаж ажилласан болохыг Монголбанк мэдээлж байв. Өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх нь эдийн засгийн хямралын мөчлөг ойртсон үед арилжааны банкуудын хувьд эрсдлээс зайлсхийх хамгийн зөв арга болохыг Монголын банкны холбоо энэ оны эхэнд тайлагнаж байсан юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан Засгийн газрын үнэт цаасны жижиглэнгийн арилжаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор арилжааны банкуудын Засгийн газрын үнэт цаасны зах зээл дэх оролцоо буурсан хандлага ажиглагдаж байгаа аж.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Засгийн газрын үнэт цаасыг Төв банкаар дамжуулан арилжаалдаг байхад арилжааны банкууд 95 хувийг нь худалдаж авдаг байжээ. Энэ үед арилжааны банкууд дахь Засгийн газрын үнэт цаасны эзэмшил сар бүр дунджаар 20-100 хүртэл тэрбум төгрөгөөр нэмэгдэж байсан бол 12 дугаар сард өмнөх сараасаа нэг орчим тэрбум төгрөгөөр өсчээ.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …