Оросын супер модель Ирина Шейк дуучин Марк Антино, Ромео Сантосын хамтын уран бүтээл “Yo Tambien” гэх дууны клипэнд тоглосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү уран бүтээл өчигдөр 14.00 цагт “Youtube.com” дээр байршсан байна. Иринагийн клипэнд нь тоглосон “Yo Tambien” хэдхэн цагийн дотор Латин Америкийн “Billboard” чартад тавдугаар байрт жагссан байна.