ТҮЦ машины ашиглалт, үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ

т1Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаар дамжуулан үзүүлж буй үйлчилгээний орлогыг улсын төсөвт төвлөрүүлэн ажиллаж байгаа ч үйлчилгээг хэвийн явуулахад шаардлагатай зардлыг төсөвт тусгаагүй. Үйлчилгээний үнэ, тарифыг хэрхэн тогтоох зохицуулалт байхгүй байна. Иймээс холбогдох зардлыг тооцож, үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох, төрийн үйлчилгээг ТҮЦ машинаар дамжуулан иргэдэд хүргэхэд гарч буй үнэт цаасны, цахим мэдээллийн сан ашигласны, интернэтийн түрээсийн, хэвлэгч машины хорны, эд ангийн элэгдлийн зардлуудыг улсын төсөвт тухай бүрт суулгаж, үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлага тулгарчээ.

Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн, ТҮЦ машинаар хүргэж байгаа үйлчилгээний хөлсийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасны дагуу тогтоож байхыг холбогдох байгууллагын удирдлагуудад даалгалаа. Мөн ТҮЦ машины ашиглалт, үйлчилгээг холбогдох хуулийн дагуу хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлж, ашиглалт, үйлчилгээтэй холбоотой гарах зардал болон орлогыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайдад, ТҮЦ машинаар зөвхөн хууль тогтоомжид заасан буюу нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо харилцаа, эрчим хүч болон бусад байгууллагын үйлчилгээг хүргэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг хянах мэдээллийн систем бий болгох,” “Иргэдийн өргөдөл, гомдлын мэдээллийн ухаалаг тайлангийн систем” төслүүдийг хэрэгжүүлж төрийн үйлчилгээг орон даяар жигд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор 2014 оны 5 дугаар сард нийт 108 ТҮЦ машин байршуулж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ТҮЦ машинаас 21 нэр төрлийн үйлчилгээ авч байгаа бөгөөд 485 мянган иргэн үйлчлүүлээд байна. Сүүлийн нэг жилийн тооцоогоор ТҮЦ машинаар үйлчлүүлсэн иргэд 4.8 тэрбум төгрөг, нэг иргэн 1 цаг 40 минут хэмнэжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …