Өмнөд хөршид аялан тоглолтоор явж байсан “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Т.Билгүүн энэ сарын 23-нд зам тээврийн осолд орж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Түүнийг өнгөрсөн лхагва гарагт сүүлчийн замд нь үдсэн бөгөөд өнөөг хэр нь Монголын ард түмэн эмгэнэн гашуудаж буй. Тэгвэл түүний үхэлд буруутгагдаж буй Хятад жолоочид шүүх бүрэлдэхүүн 15 жилийн хорих ял төлөвлөжээ. Одоогоор гэмт этгээдийг цагдан хориод байгаа бөгөөд хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа юм.
Эл хэргийг БНХАУ-ын цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр том оврын авто машины хятад жолооч хурд хэтрүүлснээс болж ийн эмгэнэлт явдал болсон гэж гарчээ. Уг нь тухайн осол болсон зам дээр 30 км цагийн хурдтай явах ёстой байжээ.
Хэрэв 60 тонн даацтай том оврын авто машины жолооч хурд хэтрүүлж явсан нь тогтоогдвол бүх хариуцлагыг жолооч хүлээх талаар эх сурвалж өгүүллээ. Түүнчлэн талийгаачийн ажил явдал дууссаны дараа хоёр улсын хууль хяналтынхан холбогдож, хуулийн хүрээнд хятад жолоочид зохих хариуцлагыг нь хүлээлгэх юм байна.
Үндэстэн.мн