Ганц бие ээжүүдээ болзохдоо бодолтой байгаарай!

Гэр орны ажил, үр хүүхдээ асарч халамжлах, ажил төрөлдөө явах гээд л ганц бие бидэнд болзоонд явах цаг хаана гарах вэ дээ. Гэхдээ тэрхэн хооронд цаг гаргах хичнээн чухал гэдгийг бид мартаж орхидог. Эдгээр зүйлээсээ нэг ч удаа гэсэн холдоод өөрийгөө бусадтай л адил сайхан бүсгүй гэдгээ ойлгох нь маш чухал юм шүү.

9e11b0df2798694dbigДараах 10 зөвлөгөө таныг ганц бие эх хүн гэдэг үүднээс тань эргээд болзож эхлэхэд тань туслана гэдэгт итгэлтэй байна.

1.Таны үеийн насанд хүрсэн хүмүүсийн очдог газруудаар яв.

2.Хамгийн түрүүнд хүүхдүүдийнхээ талаар илэн далангүй ярилцаарай.
Та хүүхэдтэй гэдгээ битгий нуугаарай. Олон хүмүүс нөгөө хүн нь өөрөөс нь холдоод явчих нь хэмээн айж хүүхэдтэй гэдгээ нуудаг. Гэхдээ ийм хуурмаг богинохон настай харилцааг үүсгэхээс татгалзаарай. Цаана чинь таныг хүүхэдтэй гэхэд огтхон ч дургүйцэхгүй хүмүүс зөндөө бий.

3.Өөр хэн нэгэн шиг байх гэж битгий оролдоорой:
Та нэгэнтээ л салалтын бартаатай замыг давж туулсан хүн. Таны нэг өдрийн амьдрал сайн эцэг, эх байхад л оршино. Түүнээсээ зугтаж өөр хүн шиг байх гэж битгий аашлаарай. Үнэн илрэх болно.

4.Юу болж байгаа талаар хүүхдүүдтэйгээ ярилц:
Болзооныхоо хамтрагчдаа өөрийнхөө хүүхдүүдийн талаарх бас өөрийнхөө үнэн дүр төрхийг нуухыг хүсэхгүй л байгаа бол та болзож эхэлсэн тухайгаа хүүхдүүддээ хэлээрэй. Тэгвэл таныг тэднийг орхиод гарж явах бүрд тэд тань муу юм бодохгүй байх болно.

5.Гэхдээ хүүхдүүдээ татаж оролцуулахаасаа өмнө ирээдүйтэй харилцаа болох эсэхийг баттай олж мэдээрэй:
Бас болзож байгаа хүн бүртэйгээ хүүхдүүдээ уулзуулна гэдэг зохимжгүй зүйл. Хүүхдүүдийн чинь хувьд зүгээр хэн нэгэн ирчихээд л амьдралаас нь явчих хүнтэй уулзуулаад хэрэггүй. Тэд чинь бүх л хүмүүс тэднийг хаяад явдаг гээд бодчихно шүү дээ.

6.Аажимаар хандаарай:

Хэтэрхий гүн харилцаанд орох гэж бүү яараарай. Зүрх сэтгэлээ дахин шархлуулахгүйн тулд тайванаар хүлээцтэй хандаарай.

7.Гаргасан алдаагаа дахин давтахгүй байхыг хичээгээрэй:

Өнгөрсөн харилцааг тань үгүй хийсэн  тэр хүнтэй адилхан зан характертай хүнтэй ойртохоос эрс татгалзаарай. Өөр илүү шинэлэг, сонирхолтой хүнийг хайж олоорой.

8.Өнгөрснийг мартаарай:
Өнгөрсөндөө уягдан амьдрана гэдэг таныг шинэ харилцаа үүсгэхээс татаж чангаахаас өөр зүйл авчирахгүй. Бүхнийг ардаа орхиод хамтдаа байхыг хүссэн, хайж байсан хүнтэйгээ бүгдийг шинээр эхлэ.

9.Хэрвээ та болзоход цаг гаргахгүй л юм бол хэнтэй ч таарахгүй байх шүү

10.Хэрвээ та хоёрт нийтлэг зүйл байхгүй бол цагаа дэмий бүү үр эртхэн холдсон нь дээр:

Болзох гэж байгаа хүнээ болж өгвөл урьдаас мэдээд аваарай. Хэрвээ тэр хүн тань хүүхдэд дургүй хүн байвал эсвэл нийтлэг сонирхол байхгүй бол та түүнтэй уулзах хэрэггүй.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …