Энэ парламентад тэмцэгч хэд хэдэн хүн гишүүний суудалд суусан. Тухайлбал үйлдвэрчний эвлэлийн С.Ганбаатар, Амлалт нэхэх ард түмний холбооны Д.Батцогт, Г.Уянга, О.Магнай нарыг дурдаж болно. Ард түмний талд зогсож байсан эдгээрээс УИХ-ын суудалд суусан ч ангийн хамт олонтойгоо өнөөг хүртэл ширүүхэн үзэлцэж байгаа нь С.Ганбаатар, Г.Уянга нар гээд хэлэхэд буруудахгүй. Д.Батцогт эрх баригч намд элсэж, О.Магнай ШӨХТГ-ын даргын суудлаас өөрийн хүсэлтээр буусан. Хэний ч өөдөөс ширүүхэн үзчихдэг, үзэл бодлоо тууштайхан илэрхийлчихдэг, урт нэртэй хууль, уул уурхайн томоохон төслүүдийн талаар өнөөг хүртэл үгээ хэлж “жинхэнэ тэмцэж яваа” гишүүн бол С.Ганбаатар. Тэрбээр Монгол Улсын хөгжлийн замын сонгох 2 хувилбар бүхий хэлэлцүүлгийн талаар ийнхүү өөрийн нүүр номдоо ийнхнүү бичжээ.
Нээрэн ч өөрсдийн туйлдуулж сөхрүүлсэн эдийн засгаа аврахын тулд 2-хон сонголт өгөөд аль нэгийг нь сонго гэж байгаа нь “үнээгээ өг, эс бөгөөс үнээнийхээ сүүг өг” гэж байгаатай агаар нэгэн адил санагдана. Энэ талаар цахим ертөнцөөр багагүй шүүмжлэл өрнөж “хэрэглээгээ бууруул гэх юм. Хэрэглээд байх юм алга” гэх үнэний ортой хошигнол хүртэл гарлаа.
Улс эх орныхоо хөгжлийг залуурдан авч явах өндөр итгэл найдварыг ард түмэн хүлээлгэсэн атал “бид шийдэж чадахгүй байна, та бүхэн шийд” гэж хоёрхон хувилбартай тулгасан асуултыг ард олноос асууж байна. Эцэст нь “та бүрэн өөрсдөө энэ замыг сонгосон шүү дээ” гэсэн бэлэн хариултаас хариуцлагаас мултарч гарна. Өнөөгийн Засгийн өнгө төрх ийм байна.
Аль нэг хувилбарыг сонгохгүй бол өнөөх асуулттай мэссэж шөнийн хэдэн цагт ч хамаагүй дахин дахин ирнэ. Ийм маягаар улсын удирдаж байгаа “толгойгүй түшээд”-тэй улс юм бид.
Мөн С.Ганбаатар гишүүн өөрийн үзэл бодол, бухимдлаа цахим ертөнцөөр ийнхүү илэрхийлжээ.“Алт мөнгө эрдэнийн чулуу олж аваад Залхуурч, Танхайрч, Гараа хумхиж суух санаатай байна уу. Би та нарыг нэвт харж байна шүү. Ч.Сайханбилэгт . . .” гэжээ.
Түүний Ерөнхий сайд тэргүүтэн зориулсан “Алтан Өргөө” УСК-ны хэсгээс толилуулья.
Г.Эрдэм