Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ

DSC_0690ЦЕГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.

Энэхүү үйл ажиллагаанд төв орон нутгийн цагдаагийн байгууллагын 100 гаруй дарга, удирдлагууд оролцож байгаа юм. Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж, ЦЕГ-ын газрын дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар нээж үг хэлэн, цагдаагийн байгууллагын гэмт хэрэтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албадын ажлын уялдаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм.

Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр анхаарах зарим асуудал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, туслах комиссар Д.Батсайхан мэдээлэл хүргэлээ.

Үүний дараагаар цагдаагийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн  үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилго, чиглэл, цагдаагийн байгууллагад  мэдээллийн  технологийг нэвтрүүлж  байгаа өнөөгийн байдал, цаашид анхаарч, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар удирдлагууд мэдээлэл хийнэ.

Зөвлөгөөн гурван өдөр үргэлжилнэ.

DSC_0695 DSC_0693 DSC_0696

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …