Хар тамхи хилээр нэвтрүүлэхээр завдсан этгээдүүд баригдлаа

10917636_803307709716558_1027095543_n

Гаалийн Ерөнхий Газар, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хэлтэс, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн тагнуулын албаны хамтын ажиллагааны хүрээнд хар тамхины төрлийн бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх өргөн хүрээтэй ажиллагаа явагдаж байна.

Энэ ажлын хүрээнд хар тамхины гэмт хэргийн мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, хар тамхи илрүүлэх хяналтын тоног төхөөрөмжүүдийг боловсронгуй болгох, ашиглалтыг сайжруулах, хяналт шалгалтын ажилтнуудыг энэ чиглэлээр мэргэшүүлэх ажил хийгдэж байгаа гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Дээрх байгууллагуудын ажилтнуудын хамтын ажиллагааны үр дүнд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр МУ-ын иргэн “Б”, “М “, “Т” нар нь Буянт-Ухаа хилийн боомтоор (ойролцоогоор 20 гр) “мөс” буюу метамфетамины төрлийн хар тамхи болон тэдгээрийг татаж мансуурахад хэрэглэдэг зориулалтын хэрэгслүүд, мөн МУ-ын иргэн “Л” нь 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Буянт-Ухаа хилийн боомтоор 20 гр “мөс” буюу метамфетамины төрлийн хар тамхийг биедээ (хувцсандаа) болон ачаа тээшиндээ нууж хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо.

Цаашид хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр дээрх байгууллагуудын хамтын ажиллагаа эрчимжиж, харилцан мэдээлэл солилцох, хамтарсан шуурхай ажиллагаа тогтмол зохион байгуулагдах болно.

10958331_803307716383224_1451470558_n 10967680_803307723049890_814322372_n

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …