2015 оны 02 дугаар сарын 09-нийөдрийн 10 цагийн байдлаар:
МОНГОЛ УЛСАД:
Хордлогын мэдээ, албан:
1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 5-ны хооронд ХЯТТ-д нийт 11 хүн хандаж, 9 хүн хэвтэн эмчлэгдэж, 2 хүүхэд тусламж авч буцсан байна. 5 хүн эмийн, 4 хүн химийн бодисын хордлогод өртсөний улмаас ханджээ.
Эх сурвалж: ХЯТТ
Мал, амьтны галзуу, албан:
Увс аймгийн Малчин, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 3 амьтан (нохой, ямаа) галзуугаар өвчилсөн байна. Тухайн газарт 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
Эх сурвалж: ОБЕГ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, албан:
2015 оны 2 дугаар сарын 04-нийөдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 22561 хүн өвчилж, 9030 (40%)нас барсан байна. 1 дүгээр сарын 28-аас хойш 400 шинэ тохиолдол, нас баралт 171 хүнээр нэмэгджээ.
2015 он гарсаар өнгөрсөн долоо хоногт эрчимтэй тархалттай Либери, Гвиней, Сьерра-Леон улсад 124 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс бага зэрэг нэмэгдсэн байна. Эх сурвалж: ДЭМБ
Шувууны томуугийн (H7N9) вируст халдвар, албан:
02 дугаар сарын 4-нд ДЭМБ-д шувууны томуугийн А (H7N9) вируст халдварын 83 тохиолдлыг мэдээлсэн байна. 83 тохиолдлын 19 нь нас барсан бөгөөд өвчлөгсдийн насны хязгаар 1-88 нас, дундаж нас-56, 60 тохиолдол нь эрэгтэйчүүд байсан ба 78 тохиолдол (93%) нь амьд шувуу болон шувууны аж ахуйд очсон өгүүлэмжтэй байна. Эдгээр өвчлөлүүдийн дунд 3 гэр бүлийн багц тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчний тохиолдлууд Fujian (30), Guangdong (30), Jiangsu (7), Jiangxi (1), Shandong (1), Shanghai (2), Xinjiang (1), Zhejiang (11) зэрэг 8 дүүрэгт бүртгэгдсэн байна. Иймд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.
-Шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдсэн улс орноор аялах үедээ гэрийн тэжээвэр амьтдын аж ахуйгаас аль болох хол явах,шувууны захаар явахдаа амьтадтай харьцахгүй байх
-Гэрийн тэжээвэр амьтад болон бусад амьтны өтгөнөөр бохирлогдсон гадаргууд хүрэхгүй, мөн үхсэн амьтадтай газраар явахгүй байх
-Аялагчид гараа савантай усаар тогтмол угаах
-Аялалын үед хүнсний аюулгүй байдал ба хүнсний эрүүл ахуйг сайн хангах хэрэгтэй байна.
Эх сурвалж: ДЭМБ