Анжелина Жоли Лондонд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах судалгааны төв нээлээ

images (2)Жүжигчин Анжелина Жоли Их Британид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах анхны судалгааны төвийг нээжээ. Лондонгийн эдийн засгийн их сургуульд байгуулсан судалгааны төв нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах дэлхийн нийтийг хамарсан кампанит ажлыг зохион байгуулах аж.
Анжелина Жоли “Дэлхийд ирээдүйд тогтвортой байдал харагдахгүй байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хариуцлага хүлээхгүй байна” хэмээн нээлтийн үеэр ярьжээ.
Лондонгийн эдийн засгийн сургуулийн зүгээс мөргөлдөөн дэх эмэгтэйчүүдийн оролцоо, хүчирхийлэл, дайны үеийн хүчирхийлэлд өртөх явдал зэргийг судлахад туслах аж.
НҮБ-ын тусгай элч Анжелина Жоли өмнө нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон үйл ажиллагаа өрнүүлж байсан юм.

Б.Нараа

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …