“Фэйсбүүк” компани Энэтхэгийн зургаан мужид интернэтийн үндсэн үйлчилгээнүүдийг үнэгүй түгээх “Internet.org” төслөө хэрэгжүүлэхээр болжээ. “Фэйсбүүк”-ийн тэргүүн Марк Цукерберг “Бид “Internet.org” төслөө Энэтхэгийн зургаан мужид эхлүүлж, иргэдэд нь эрүүл мэнд, боловсрол, харилцааны, ажил эрэлхийлэх зэрэг зорилгоор ашигладаг интернэт дэх үйлчилгээг иргэдэд үнэгүй хүргэхээр боллоо. Энэтхэгт тэрбум гаруй хүн интернэтэд орох боломжгүй амьдардаг. Тэдний олонхи нь ердийн мэт үздэг олон боломжийг ашиглаж чадахгүй байгаагаас дэлхий ертөнц тэдгээр хүний бодол санаа, бүтээлч сэтгэлгээгээр дутагдаж байна. Өнгөрсөн онд бид нийт150 сая хүн ам бүхий Ази, Африк, Латин Америкийн орондInternet.org төслөө эхлүүлж, интернэт хэрэглэх боломжгүй байсан зургаан сая гаруй хүнд ийм боломж олгосон. Тэрбээр энэ төслийн хүрээнд иргэд “Википедиа”, “Би Би Си”, “Фэйсбүүк” зэрэг гуч гаруй сайтад үнэгүй нэвтэрч үйлчилгээ авах боломжтой аж.
эх сурвалж: www.unen.mn