Атлантын далайд дэлбэрэлт болжээ

8009734Атлантын далайд байрлах Бразил улсын газрын тосны хөвөгч цамхаг дээр дэлбэрэлт болжээ.

Өчигдөр болсон энэ дэлбэрэлтийн үеэр гурван хүн амь үрэгдэж, арваад хүн шархадсан байна.Бразилийн газрын тосны үндэсний агентлагийн мэдээлж байгаагаар өөр зургаан хүн ор сураггүй алга болоод байгаа аж.

Дэлбэрэлт цамхагийн шахуургын хэсэгт болсон бөгөөд энд мөн олборлосон газрын тос,байгалын хийг ачилтанд  хадгалдаг байсан гэнэ. Энэхүү хөвөгч цамхаг Бразилийн эргээс 120 км-т байрлаж байсан ба нийтдээ дэлбэрэлтийн үеэр 74 хүн ажиллаж байжээ.

эх сурвалж:Үндэстэн.мн

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …