“Аймшигтай нүүдэл” УСК нээлтээ хийнэ

  32_1d8b7e4e9c5bb01939ae17a780fad8984f18fe3d Юнивишнийн IPTV-ээр Монголд анх удаа нээлтээ хийж байгаа “Аймшигтай нүүдэл” УСК нь 1976 онд бүтээгдэж, тухайн үеийн нийгэмдээ шуугиан тарьж байсан “Хүний амь” киноны жүжигчид дээр тулгуурлан бүтээсэн уран бүтээл юм. Энэхүү кино нь 6 ангиас бүрдэх бөгөөд Монгол Улсын Ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагвын бүтээсэн Бадарч буюу Лхүндэв, Монгол улсын Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатарын бүтээсэн Эрка буюу Эрдэнэ,  Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, Зохиолч Шагдарсүрэнгийн Гүрбазарын бүтээсэн Саруул нартай дахин уулзахаас гадна тэд өнөөдөр хэрхэн амьдарч яваатай танилцах болно

    Монгол улсын Ардын жүжигчин, кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэнгийн бүтээл  энэхүү кино нь  одоогийн Монгол орны улс төр, нийгмийн тогтворгүй байдлыг ашиглан албан тушаал, эрх мэдлийн давуу эрхээр цөөн тооны олигархууд бүхнийг өөрийн хүсэл зорилгодоо нийцүүлдэг тогтолцоонд бид амьдарч байгааг үзүүлнэ. Монгол хүн бүрийн насан туршдаа эрхэмлэн хайрлаж явдаг ариун шүтээн нь өсч өндийсөн нутаг ус, газар шороо нь байдаг. Өдөр ирэх тутам аюул нүүрлэсээр байгаа аймшигтай нүүдлийн цаана эх орны хувь заяа, зон олны аж амьдрал байдаг тухай өгүүлнэ.

 Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …