virtual

October, 2019

  • 10 October

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөрт хоёр удаа тогтмол мэдээлнэ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хийнд иргэд хордоод байгаа цаг үеийн асуудлаар өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөр бүр 10:00, 16:00 цагуудад холбогдох байгууллагуудаас тогтмол албан ёсны мэдээллийг хүргэж байна. Өнөөдрийн 16:00 цагийн мэдээллийг та бүхэнд …

  • 10 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин эмгэг ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 12.  Бархасвадь гараг. Чөдөр одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаан луу өдөр. Барилдлага: Үл тохирохШүтэн барилдлага: ХурьцахуйСуудал: Гал Өдрийн наран 7 цаг 02 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа  үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, …

  • 10 October

    Өнөөдөр хоёр дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 10-ны Пүрэв гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:00-17:30 цагт: 16, 17, 18-р хороо Сурагч, Зүрх уул, Баянхайрханы гудамжууд, МОНЦАМЭ, Яргайтын зуслан, 140-р сургууль, 174-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Үйлс нэгтгэн өрхийн эмнэлэг, 182-р шугамаар ус хангах алба, Дэлхийн зөн ОУББ, Тэргэл …

  • 10 October

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр  нутгийн төв хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар бага зэргийн хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн …

  • 9 October

    Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

    Зэвсэгт хүчний 124 дүгээр анги байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга зарлиг гаргасны дагуу тус ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнах ёслол өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, Цэргийн гавьяаны одонг гардуулав. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ: “Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний …

  • 9 October

    Г.Ануужин “Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртлээ

     АНУ-ын Сан Диего хотноо энэ сарын 04-06-ны өдрүүдэд “San Diego open-2019” хүндийн өргөлтийн дэлхийн цомын тэмцээн боллоо.Тус тэмцээний 64 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин мөнгөн медаль хүртлээ. ОУХМ Г.Ануужин нь Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, дэлхийн аваргын цомын эзэн юм.

  • 9 October

    Иргэд шахмал түлшинд угаартаж амь насаа алдсантай холбогдуулан Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийллээ

    Сүүлийн өдрүүдэд иргэд шахмал түлшинд угаартаж хордсон хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭМГЭНЭЛД: “Өнгөрсөн өдрүүдэд эмгэнэлт явдал тохиолдож, Улаанбаатар хотын 6 иргэн амь насаа алдаад байна. Нийслэлийн 48 хорооны 61 өрхийн 122 иргэн шахмал түлшинд угаартаж хордсоноос 58 иргэн эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээ авлаа. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл …

  • 9 October

    Мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэл технологийн үндэсний парк байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулна 11 дүгээр сарын 01-нээс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав. Хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа …

  • 9 October

    Монгол улс дахь Их Түмэн Санаачлагын Оролцогч талуудын 4 дэх удаагийн уулзалт боллоо

    2006 оноос буюу Их Түмэн Санаачлага (ИТС)-ын байгуулагдсан цагаас хойш Монгол улс гишүүн орноор байгаа бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос улс, Оросын Холбооны Улс тус санаачлагын гишүүн орнууд юм. 2018 оноос ГОУХАН-ийн хөтөлбөр, Монгол улсын холбогдох оролцогч талууд хамтран Монгол улсын бүс нутгийн интеграцийн хамтрын ажиллагааг бэхжүүлж, ИТС-д Монгол улсын оролцоог нэмэгдүүлэх үүднээс Монгол улс дахь …

  • 9 October

    “Хамтдаа Хамгаалъя” цуглаан Сүхбаатарын талбайд болно

    Монголын эмэгтэйчүүдийн холбоо “ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан “ХАМТДАА ХАМГААЛЪЯ”  тайван цуглааныг 10-р сарын 11-нд Сүхбаатарын талбайд  зохион байгуулах гэж байна. Тус цуглааны зорилго нь “Бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ноогдуулах ялын дээд хэмжээ 20 жил гэж заасан боловч ялын доод хэмжээг заагаагүй. Тиймээс ялын доод хэмжээг 10 жил болгож, одоо мөрдөгдөж буй ялын бодлогыг чангатгах. Мөн бэлгийн хүчирхийлэлд …

  • 9 October

    Бүтээлч залуу багш шалгаруулна

    МЗХ-ноос зохион байгуулж буй “БҮТЭЭЛЧ ЗАЛУУ БАГШ” шалгаруулах ёслолын ажиллагаа нь энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээ өмнөх жилүүдэд зөвхөн салбартаа тэргүүлэгч залуу багш нарыг шалгаруулдаг байсан бол энэ жил Бүтээлч залуу багшийн хөдөлмөрч чанар, бүтээлч байдлыг үнэлж, нийт залуу багш нарт үлгэр жишээ авах, туршлага судлах боломж олгож байгаагаараа онцлог болж байна. Учир нь МЗХ 2018-2044 оныг “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ”-ын он …

  • 9 October

    Фото: Шинэлэг бүхнийг сэдэгч дуучин Д.Болдын багийнхантай танилц

    Шинэлэг бүхнийг сэдэгч Төрийн соёрхолт, дуучин Д.Болд үзэгч, сонсогчдоосоо үргэлж сайн үнэлгээг авдаг. Учир нь тэрбээр ганцхан өөрийн бүтээлээ чанар чансаатай хийгээд зогсдоггүй. Залгамж халаа болсон залуусынхаа уран бүтээлийг зөв залж, өвөрмөц дүр төрхтэйгээр Монголын урлагт тамгалж өгөхөд “гүүр” болдог. Сайн удирдагчаас сайн бүтээл төрдөг гэдэг. Энэ үгийн эзэн бол дуучин Д.Болд. Хөдөлмөрч энэ эрхэм удам дагасан урлагийн гэр бүлийн …

  • 9 October

    Хордсон гэх дуудлага 50 хувиар буурч,хүний амь нас эрсдээгүй хоножээ

    Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд сайжруулсан түлшийг зөв хэрэглэх зөвлөмж,сэрэмжлүүлэг аргачлал тараах зорилгоор дүүрэг,хороо тус бүрт ажлын хэсгүүд ажиллаж газар дээр нь очиж зөвлөх, зөв галлагааны горимыг танилцуулж ажилласны дүнд өнгөрсөн шөнө угаарын хийнд хордсон гэх дуудлага 50 хувиар буурч, хүний амь эрсдээгүй гэх мэдээллийг холбогдох байгууллагуудаас мэдээлж байна. “Сайжруулсан шахмал түлш нь шинэ хэрэглээ. Нөгөөтэйгүүр угаартах үзэгдэл нь зөвхөн сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр эхэлсэн зүйл огт биш. Нүүрснээс,автомашины угаараас тэр ч бүү …

  • 9 October

    Н.Цэрэнбат: Угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нэг удаа үнэгүй тараана

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нэг удаа үнэгүй тараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэл хийхээс өмнө угаарын хийнд хордож, амиа алдсан зургаан иргэний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийллээ. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явцад шат шатандаа аюулгүй байдлаа хангаагүйн …

  • 9 October

    С.Амарсайхан:Айлуудад угаарын хий мэдрэгчийг үнэгүй суурилуулна

    Ойрын өдрүүдэд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас зургаан иргэн амь насаа алдаж, 100 гаруй хүн эмнэлэгт хандсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн /2019.10.09/ ээлжит хуралдаанаар гэр хорооллын айл өрхөд угаарын хий мэдрэгч суурилуулах асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас оруулж, хэлэлцүүлсэн байна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Угаарын хий …