virtual

October, 2019

  • 8 October

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил эхэллээ

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтэц бэлэн боллоо. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэллээ. БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2023 онд энэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар болсон. Монгол Улсын  Засгийн  газар үйлдвэрийн гаднах дэд бүтцийг  байгуулах үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Хүлээн …

  • 8 October

    Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-аар хэлэлцэхийг дэмжив

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Танилцуулга мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хийлээ. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд таван бүлэг, 26 зорилтын хүрээнд 477 …

  • 8 October

    Нүхэн гарцны “галерей”-гаас өнөөгийн Улаанбаатарын ахуйг тольдоорой

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хүнсний 20-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэн засварласан. Нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрөвдүгээр сарын 25-наас зургаадугаар сарын 25-ны хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Элит констракшн” ХХК хамтран хийж гүйцэтгэж, ашиглалтад оруулсан билээ. Нүхэн гарцыг шинээр засч ашиглалтад оруулснаас хойш …

  • 8 October

    Томуугийн эсрэг вакцинаар цэцэрлэгийн 87.130 хүүхдийг дархлаажуулна

    Эрүүл мэндийн сайдын А/451 дүгээр тушаалын дагуу “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 4-17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна. “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн, нэн ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүдийг түлхүү хамруулахаар төлөвлөж байгаа юм. Тухайлбал, нийслэлийн харьяа 233 цэцэрлэг, УБТЗ-ын харьяа 10 цэцэрлэгийн нийт 87.130 хүүхэд, мөн асрамжийн …

  • 8 October

    Угаартсан хүнд үзүүлэх анхны тусламж

    Хордлогын шинж тэмдэг илэрсэн үед Нийслэлийн түргэн тусламжийн 103 дугаарт цаг алдалгүй дуудлага өгөх, түргэн тусламжийн эмч иртэл дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна.

  • 8 October

    “Тавантолгой түлш” компани: Үйлдвэрлэлийн дараах туршилтыг СХД-ийн 28-р хороонд жил гаруйн хугацаанд хийсэн

    “Тавантолгой түлш” компаниас сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр /2019.10.8/ мэдээлэл хийлээ. “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Олон мянган хүн утаанд хорддог байдлыг арилгахаар бид ажиллаж байгаа. Бид стандартын түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Гэсэн ч эрсдэлтэй тулгарч байна. “Шахмал түлшний үнс түүхий нүүрсийг бодвол их байна гэх гомдол ирээд байгаа. Ер нь бол үнсний хэмжээ түлшний эзлэхүүнээ барих ёстой. Тэр …

  • 8 October

    Их хэмжээний мөнгөн ус худалдахыг завджээ

    Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд энэ сарын 6-нд хяналт шалгалт явуулжээ. Энэ үеэр иргэн Ө, Т нараас Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон мөнгөн усыг хууль бусаар …

  • 8 October

    Ө.Энхтүвшин: Сайжруулсан түлшний шинжилгээний хариуг баталгаажуулахаар БНСУ, БНХАУ, ОХУ улс руу явуулсан

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшинээс тодрууллаа. –Шахмал түлш хэрэглэсэн зургаан иргэн угаартаж амиа алдлаа. Үүнд Засгийн газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? -Тоо, баримт зөрөөд байна. Зарим нь 16 хүн нас барсан гэж мэдээлсэн. Одоогийн байдлаар зургаан хүн нас барсан. Өнгөрсөн шөнө 62 настай хүн бурхан болчихлоо. Тоо, баримт өгч байгаа хүмүүс үнэн, бодит мэдээлэл …

  • 8 October

    Соёлын олон төрлийг хамгаалах ҮНДЭСНИЙ БАГ бүрдлээ

    2005 оны ЮНЕСКО-ийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай конвенцид дэлхийн 146 улсын нэгдэн орсон. Энэхүү конвенц нь соёлын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, үйлдвэрлэх, түгээн дэлгэрүүлэх, чадавхийг сайжруулахад чиглэгдсэн. Монгол Улс тус конвенцид 2007 онд элссэн юм. Монгол Улс 2017 оноос тус конвенцийг хэрэгжүүлэхэд идэвхтэй, зохион байгуулалттай ажиллаж, үйл ажиллагаа нь идэвхжсэний үр дүнд Шведийн …

  • 8 October

    М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал болж байна

    Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпилыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Харин тэрбээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэгвэл М.Сономпилд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр /2019.10.08/ 09.00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд үргэлжилж байна.

  • 8 October

    Б.Хурц нарын шүүх хурал үргэлжилж байна

    Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнд холбогдох хэргийн прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх хурал өнөөдөр /2019.10.08/ Төв аймаг дахь шүүхэд эхэллээ. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу хууль бусаар эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж …

  • 8 October

    МҮОНРТ-ийн хамт олны санаачилсан “Хөнгөвчлөх өрөө” киноны зураг авалт эхэллээ

    … Галт бол ажил нь амжилттай яваа биснесмен эр. Харин түүний үзэсгэлэнтэй гэргий болох Гэрэл дүрслэх урлагийн сургуулийн багш бүсгүй. Тэд Тэлмүүн хэмээх есөн настай хүүтэйгээ аз жаргалтай амьдарна. Галт нэг л өдөр ходоодны хорт хавдар хэмээх өвчинтэй нүүр тулснаар түүний болон гэр бүлийнх нь амьдрал орвонгоороо эргэнэ. Аюулт өвчний талаар мэдсэн даруйдаа Гэрэл эр нөхрөө аван гадаад улс руу …

  • 8 October

    Жүжигчин Т.Бархүү охинтойгоо хамтран дуулсан “Хөөрхөн ээжтэй охин” киноны дууны клип цацагдлаа

    Монгол улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Бархүү нарын охин Б.Сүндари кино урлагийн салбарт хөл тавьсан тухай бид өмнө мэдээлсэн. Авьяаслаг охин Б.Сүндари “Тэнгэр” продакшний бүтээл “Хөөрхөн ээжтэй охин” киноны гол дүрд жүжигчин Б.Ариунцэцэгтэй хамтран тоглосон билээ. “Хөөрхөн ээжтэй охин” киноны зохиолыг МУГЖ И.Одончимэг бичиж тус кинонд ерөнхий найруулагчаар ажилласан юм. Тэгвэл энэ сарын 18-нд нээлтээ хийх “Хөөрхөн …

  • 8 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 8. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 10. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, найман цагаан мэнгэтэй шар бар өдөр. Барилдлага: ТүлэхШүтэн барилдлага: ХүрэлцэхүйСуудал: Мод Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …

  • 8 October

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 8-ны Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:00-19:00 цагт: 5-р хороо Доктор Авто Сүлжээ ххк, Орбита эмнэлэг болон эдгээрийн ойр орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:00-17:30 цагт: 16, 17, 18-р хороо Сурагч, Зүрх уул, Баянхайрханы гудамжууд, МОНЦАМЭ, Яргайтын зуслан, 140-р …