virtual

September, 2019

  • 18 September

    ЗГ: Бичил уурхайчдын хууль бус гэрээг цуцална

    Засгийн газрын өнөөдрийн /2019.09.18/ хуралдаанаар байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг арилгах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх болон хууль бус үйлдлийг таслан зогсоож байгаа ажлаа улам эрчимжүүлэхийг үүрэг болгов. Тухайлбал, бичил уурхай эрхлэх эрх олгосон хууль бус гэрээнүүдийг цуцлахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа. Түүнчлэн ашигт малтмал хууль бусаар олборлосон талбайд нөхөн сэргээлт хийлгэхийг сайд Н.Цэрэнбат, Ц.Нямдорж, …

  • 18 September

    Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих зорилгоор 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.09.18/ боллоо. Өнөөдөр ээлжит хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийг дамнан орших 28000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа. Усан цахилгаан станцыг дөрвөн жилийн дотор барьж ашиглалтад оруулснаар баруун бүсийг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. 390 мянга гаруй хүн оршин …

  • 18 September

    Тэтгэвэр барьцаалсан зээлийг үе шаттайгаар бууруулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.09.18/ боллоо. Тус хуралдаанаар  тэтгэвэр барьцаалсан зээлийг үе шаттай бууруулах, зээлийн хугацааг бүх банкинд адил 24 хүртэл сар байхаар тогтоох чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг сайд С.Чинзоригт даалгав. 2019 оны 08 дугаар сарын байдлаар нийт тэтгэвэр авагчийн 55.7 хувь буюу 233 орчим мянган хүн 814 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Тэд урт хугацаатай …

  • 18 September

    ЗГ: Улаан буудайн урамшууллыг 100 мянган төгрөг болголоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.09.18/ боллоо. Тус хуралдаанаар үр тарианы болон дотоодын гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гурилын үнэ өсөх эрсдлээс сэргийлэн энэ оны ургацаас үйлдвэрүүдэд нийлүүлсэн, стандартын шаардлага хангасан нэг тонн хүнсний улаан буудайд олгох урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмж 100 мянган төгрөг байхаар тогтов. Урамшууллын хэмжээг нэмснээр гурилын үнэ тогтвортой байх бүрэн боломжтой гэж тариалан эрхлэгчид үзэж байна. Буудайн …

  • 18 September

    Засгийн газрын даалгавраар 110 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

    Усны эх, археологийн олдвор бүхий газарт экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулан үйл ажиллагаа явуулж буй Уул уурхайн компани, аж ахуй нэгжүүдийн олборлолт хайгуулыг зогсоосон. Энэ хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт алт олборлож байсан аж ахуй нэгжүүдийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь таслан зогсоож, нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгосон. Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн гишүүд энэ сарын …

  • 18 September

    Ж.Эрдэнэболд: Манай улс руу мансууруулах бодис нэвтрүүлэх гэсэн 11 хэргийг илрүүлэн шалгаж байгаа

      ЦЕГ-ын Хар Тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд хар тамхитай тэмцэх чиглэлээр хийгдэх томоохон ажлууд болон цаг үеийн асуудлаар өнөөдөр  /2019.9.18/ мэдээлэл хийлээ.  ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “2019 оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой 193 хэрэгт 333 хүн холбогдон шалгагдаж байна. Үүний 23 хэрэг нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн. Үүнээс …

  • 18 September

    Х.Баттулга: Өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч, сувилагч нарын ажлыг үнэлэх чухал

      Монгол Улсад өрхийн анагаах ухааны шинэ тогтолцоо үүсэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойг энэ сарын 14-20-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна. 20 жилийн ойн арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн найман дүүргийн 220 өрхийн эрүүл мэндийн төвийн 2,000 гаруй эмч, сувилагч, ажилтан оролцож байна. Баярын хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.Тэрбээр “Эрүүл мэндийн үйлст зүтгэгчид ээ, …

  • 18 September

    О.Бурмаа болон С.Цэрэнчимэд нарын 4 бөх барилдана

    Чөлөөт бөхийн ДАШТ-д өрсөлдөж буй манай тамирчдаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг-н жинд дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд, хамгийн хүнд жин болох 76 г-н жинд дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа, 59 кгцн жинд ААШТ-ий хүрэл медальт Б.Шоовдор, Х.Болортуяа нар барилдана. Мөн өнөөдөр 55 кг-н жинд өрсөлдөж буй Б.Болортуяа Киргизстаны бөхтэй барилдах бөгөөд ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө барилдана.

  • 18 September

    Таван буудлаас Долоон буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг хоёр хоног хаана

    Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил хийж байгаатай холбоотойгоор энэ сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд таван буудлаас долоон буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг бүрэн хаахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын засвар ашиглалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн …

  • 18 September

    “Эв нэгдэл дуатлон УАШТ” энэ Бямба гаригт зохиогдоно

    Монгол Улсад шинээр хөгжиж буй Триатлоны спортоор хичээллэх тамирчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Уг спортоор хичээллэх хүсэл сонирхолтой хүүхэд, залуусыг бэлтгэн хөгжүүлдэг IronMan club, Монголын Триатлоны Холбоо, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамтай хамтран триатлон, дуатлоны спортыг олон нийтэд сурталчлах, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, триатлон, Акуатлон болон Дуатлоны спортоор хичээллэх тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор “Эв нэгдэл дуатлон УАШТ”-нийг 2019 …

  • 18 September

    Хан-Уул дүүрэгт сайжруулсан түлшний борлуулалт, түгээлт хэвийн үргэлжилж байна

    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн батлагдсан цэгүүд дээр сайжруулсан шахмал түлш борлуулагдаж эхэлсэн. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх сайжруулсан түлшний цэгүүд дээр ажиллалаа. Тус дүүрэгт сайжруулсан түлш хэрэглэх 4,5,6,7,8,9,10,11,16 дугаар хороодод 21 мянган …

  • 18 September

    Хоёр настай хүүхэд жорлонд унаж, нас баржээ

    Сонгинохайрхан дүүргийн III хороо … тоотод оршин суух айлын жорлонд хүүхэд унаж, нас барсан тухай мэдээлэл өчигдөр /2019.09.17/ 10:15 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Цагдаагийн газраас хэргийн газарт очиж шалгахад тус хаягт оршин суух 1.8 сартай эмэгтэй хүүхэд модон жорлонд унаж, нас барсан нь тогтоогдсон ба хэргийг шалгаж эхлээд байна. Модон жорлонд бага насны хүүхэд унаж нас барсан …

  • 18 September

    Эрдэмтэд “Чингис хаан” хаадын музей байгуулахыг санал нэгтэй дэмжиж байна

    БСШУСЯ-аас Төрийн ордны Б танхимд 2019 оны 09 дүгээр сарын 16-нд “Чингис хаан” хаадын музей байгуулах асуудлаар эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд оролцож, Засгийн газрын байр суурийг илэрхийлэв. Чингис хаан” хаадын музейг барих барилгын хэлбэр хийц, газрын байршил, үзүүлэг, үзвэрийн дэглэлт, танхимын хуваарилалт, зохион байгуулалтын талаар эрдэмтэд олон янзын байр суурь илэрхийлж байсан ч …

  • 18 September

    Фото: “Сүүний бактерийн хөрөг” буюу “FUTURISTIC TYPE”-ын шинэ цуглуулга

    Шинжлэх ухааныг хувцас загвартай холбохыг эрмэлзсэн The Sci-Fa төслийг Э.Золжаргал санаачлан, Монголын хувцас загварын брэнд FUTURISTIC TYPE-тай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. “Сүүний бактерийн хөрөг” хэмээх нэртэй The Sci-Fa төслийн анхны коллекцийг Германы Енна хот дахь Хүн төрөлхтний түүхийн Шинжлэх ухааны Макс-Планк хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Цагаан идээний соёл” (Dairy cultures) судалгааны төслийнхөнтэй хамтран гаргасан байна. Э.Золжаргал, Монголын хувцас загварын FUTURISTIC TYPE брэндтэй хамтран уг цуглуулгын загвар хийцийг тодорхойлсон …

  • 18 September

    Х.Болдбаатар жүдо бөхийн Ерөнхий дасгалжуулагчийн үүрэгт ажлаа хүлээж авлаа

    Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалчуулагчаар Монгол Улсын Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг томилсон. Шигшээ багийн шинэ Ерөнхий дасгалжуулагч өчигдөр /2019.09.17/ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин О.Балжиннямаас үүрэгт ажлаа албан ёсоор хүлээж авсан байна. Х.Болдбаатар дасгалжуулагч 2020 оны Токиогийн олимпод Монголын жүдогийн шигшээ багийг удирдан оролцох хариуцлагатай үүрэг хүлээж байгаа бөгөөд хамтран ажиллах дасгалжуулагчийн багаа өөрөө бүрдүүлэх …