Хоёр настай хүүхэд жорлонд унаж, нас баржээ

Сонгинохайрхан дүүргийн III хороо … тоотод оршин суух айлын жорлонд хүүхэд унаж, нас барсан тухай мэдээлэл өчигдөр /2019.09.17/ 10:15 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Цагдаагийн газраас хэргийн газарт очиж шалгахад тус хаягт оршин суух 1.8 сартай эмэгтэй хүүхэд модон жорлонд унаж, нас барсан нь тогтоогдсон ба хэргийг шалгаж эхлээд байна.

Модон жорлонд бага насны хүүхэд унаж нас барсан хэрэг удаа дараа бүртгэгдэж байх тул иргэд жорлонгоо цоожтой болгох зэргээр болзошгүй аюулаар урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс сэрэмжлүүллээ.

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …