virtual

September, 2019

  • 19 September

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орж, цаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаарна. 2019 оны 09 дүгээр сарын 18-ны 20 цагаас 09 дүгээр сарын 19-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Монгол-Алтайн …

  • 19 September

    Шарагчин хонь өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 20. Бархасвадь гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, есөн улаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 18 September

    АН-ын ҮБХ шуурхай хуралджээ

    Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг нэлээд хэл ам, маргаан дагуулан хэлэлцэгдэж дууссан. Уг хуулийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгийн гишүүд үүрэг хариуцлагаа ухамсарлаж ээлжит бус чуулган зарлан байж “эцэг хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг нэлээд чамбай, өргөн цар хүрээтэйгээр хийж ард нийтээс санал асуулга авах хүртэл хичээж ажилласан гэхэд болно. Гэвч Ерөнхийлөгч гэнэтхэн саналаа татаж, Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох, …

  • 18 September

    УДЭТ-ын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд, багачуудыг баярлуулав

    Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус дүүргийн 17-р сургуулийн сурагчдад хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн зохиолоос сэдэвлэсэн найруулагч МУСТА Ч.Түвшингийн найруулсан“Норовын Намтар” хүүхдийн жүжгийг өнөөдөр /2019.09.18/үнэ төлбөргүйгээр тоглож, үзэгч уран бүтээлчдийн уулзалтыг зохион байгууллаа. Хүүхэд багачуудад урлаг уран сайхан гоо-зүйн боловсрол, ёс зүйн …

  • 18 September

    УИХ-ын 47 гишүүн ээлжит бус сонгууль явуулахын төлөө гарын үсэг зуржээ

    Энэ парламентийн хамгийн том гавьяа бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж хоёрдугаарт хэлэлцүүлэг  хүртэл нь явуулсанд оршино гэж үнэлэх хүн олон байна. Нийгмийн шилжилт өрнөснөөс хойших 30 жилд байн байн улстөрийн хямрал нүүрлэж, үр дагаварт нь эдийн засаг, нийгэм савалж ирсний гол эх сурвалж нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтад байсныг улстөрчдөөс гадна эрдэмтэн судлаачид олж харж …

  • 18 September

    Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Ч.Гантулга газар чөлөөлөх асуудлаар сонгогдсон тойрогтоо ажиллав

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Гантулга өнөөдөр өөрийн сонгогдсон тойрог Баянзүрх дүүргийн VI, XXV хороодод ажиллаж, эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрх иргэдийн эрхийг ноцтой зөрчиж буй зарим хашаа, хашлагыг буулгах, газар чөлөөлөх талаар нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг өглөө. Тодруулбал, Баянзүрх дүүргийн VI хороо Бөхийн өргөөний зүүн урд талд байрлах, хуучнаар шинэ сонголт дэлгүүрийн зүүн талд зам дагуу зөвшөөрөлгүй хашлага барьсан байдалтай газар дээр нь …

  • 18 September

    Эрүүл мэндийн салбарын нээлттэй өдөрлөг боллоо

    Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийн хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн салбарын нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд боллоо. Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, төсөл хөтөлбөр, томоохон хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулсан тус өдөрлөгт ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын төвүүд болон НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн эмнэлгүүд оролцсон юм. Энэ хүрээнд иргэдэд …

  • 18 September

    “Эко констракшн” сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд таван сая төгрөг хандивлав

    Монголын сэтгүүлзүйн салбарт олон жил тууштай ажиллахдаа онлайн сэтгүүлзүйг хөгжүүлж, “Монголын сайтын холбоо’’-г үндэслэж, ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд зориулж  “Эко констракшн” компани таван сая төгрөг хандивлалаа. Дөрөв дэх засаглалын үүргийг нэр төртэй биелүүлж, үндэсний бүтээн байгуулагчдыг үргэлж дэмжиж, нийгмийг соён гэгээрүүлэх үйлст цаг наргүй хөдөлмөрлөдөг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад тусламж дэмжлэг шаардлагатай үед “Эко констракшн” ХХК үргэлж дэмжсээр ирсэн. …

  • 18 September

    “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-аас 45 оюутанд тэтгэлэг гардууллаа

    “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” төрийн бус байгууллага (ТББ) 2019-2020 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 45 оюутанд батламж гардууллаа. Дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй “Говийн Оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт шаардлагатай байгаа боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн салбарын 30 гаруй мэргэжлээр магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд амжилттай суралцаж …

  • 18 September

    “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Мандал-Овоо сум шинэ эмнэлэгтэй боллоо

     “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” ээлжит төслөө амжилттай хэрэгжүүлж, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумд 1.2 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орууллаа. Энэ эмнэлэг нь тус сангаас санхүүжүүлж бариулж байгаа эмнэлгийн хоёр дахь барилга юм. Өмнө нь тус сан 2016 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумд 400 м.квадрат талбайтай эмнэлэг барьж ашиглалтад оруулж байсан бөгөөд ийнхүү тус аймгийн 1,700 …

  • 18 September

    “Эрхэм чанар” протезийн үйлдвэр сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй боллоо

    АНУ-ын “Эд Нэф” сангийн санхүүжилтээр “Дэл оюу дөл” ХХК-ийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө. Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайдын Эрүүл мэндийн зөвлөх Н.Хүрэлбаатар, Халамж үйлчилгээ хариуцсан референт Н.Гүнчинхүү, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга О.Чинзориг болон АНУ-ын “Эд Нэф” сангийн …

  • 18 September

    Хөрсний хүнд металлын бохирдлыг биологийн аргаар саармагжуулах туршилтыг хэрэгжүүллээ

    Нийслэлийн Байгаль орчны газраас сүүлийн жилүүдэд хийж байгаа хүнд металлын бохирдлын судалгаа болон бохирдол саармагжуулах арга зүйд үндэслэн 2018 онд “Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төв” ТББ-аас “Хүнд металлаар бохирдсон хөрсийг саармагжуулах арга зүй, технологийг, зонхилох бохирдуулагч тус бүрээр боловсруулж, нэвтрүүлэх” аргачлалыг хэрэгжүүлсний дүнд 2019 онд нийслэлд анх удаа бохирдол саармагжуулах туршилтын ажлыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт …

  • 18 September

    УИХ-ын эмэгтэй гишүүд “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулганд оролцлоо

    “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг манай улс анх удаа зохион байгуулж байна. Чуулган 3 хоног Төрийн ордонд үргэлжилж байгаа бөгөөд “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, ”Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж өнөөдөр өндөрлөж байна. Өнөөдөр /2019.09.18/чуулганаас гарсан санал дүгнэлт, үр дүн, ач холбогдлын талаар оролцогчид байр сууриа …

  • 18 September

    Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлж байна

    Люксенбургийн Засгийн газар, Монгол улсын Засгийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сангийн “Монгол улсад эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар тусламж үйлчилгээг сайжруулах” төслийн санхүүжилтээр 179,7 сая төгрөгийн 11 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалт  болон  засвар үйлчилгээний тоног төхөөрөмж нийлүүлэгдэж байна. ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд Эрүүл мэндийн салбарын хэмжлийн …

  • 18 September

    “Нэхмэлийн шар”-ын хороолол дунд аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр зам тавилаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн наймдугаар сарын 14-ний өдөр Явуулын ажлын байрандаа ажиллаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар болон бусад холбогдох албаны удирдлагуудын хамт Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 19 дүгээр хороололд байрлах “Нэхмэлийн шар” байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын төслийн хэрэгжилт, нөхцөл …