“Тавантолгой түлш” компаниас сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр /2019.10.8/ мэдээлэл хийлээ.
“Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Олон мянган хүн утаанд хорддог байдлыг арилгахаар бид ажиллаж байгаа. Бид стандартын түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Гэсэн ч эрсдэлтэй тулгарч байна. “Шахмал түлшний үнс түүхий нүүрсийг бодвол их байна гэх гомдол ирээд байгаа. Ер нь бол үнсний хэмжээ түлшний эзлэхүүнээ барих ёстой. Тэр үнс зууханд үлдэх үү, агаарт дэгдэх үү л гэсэн сонголт. Бид зууханд үлдээхийг нь сонгоно” гэж мэдэгдлээ.
“Таван толгой түлш” компанийн ерөнхий инженер “Би нүүрсний чиглэлээр 30 гаруй жил ажилласан. Манай технологи 20 жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон. Эрчим хүчний яамны Шинжлэх ухааны техникийн зөвлөлийн хурлаар орц найрлагаа баталгаажуулж авсан. Үйлдвэрлэлийн дараах туршилтыг СХД-ийн 28-р хороонд жил гаруйн хугацаанд хийсэн.Олон улсын лабаротирийн шинжилгээ ч хийлгэсэн. Нүүрсэндээ нийт 5-6 шинжилгээ хийлгэсэн. Манай барьцалдуулагч ямар ч хоргүй эко бүтээгдэхүүн. Үүнд ямар нэгэн химийн бодис байхгүй” гэв.