Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.8.7 болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтэд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг зам, замын байгууламж барьж байгаа аж ахуйн нэгжүүдэд олгохыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Замын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал …
virtual
August, 2019
-
7 August
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан И.Эрдэнэшагайн гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлэхээр боллоо
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайн эхнэр, хүүхдэд орон сууцны дэмжлэг үзүүлэхээр болжээ. Засгийн газрын өнөөдрийн (2019.08.07) хуралдаанаас талийгаачийн гэр бүлд 100 сая төгрөг олгох шийдвэр гаргасан байна. Талийгаач 2019 оны долдугаар сарын 02-ны өдөр Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан юм.
-
7 August
Үерт автсан айлуудын ойр орчмын усыг зайлуулжээ
Нийслэл хотод 08 дугаар сарын 06-ны өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үер бууж, үерийн улмаас айлууд усанд автсан гэсэн таван удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллалаа. Тухайлбал, Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хороо “Уурхайчид”-ын 25, 26, 27 дугаар гудамж усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах …
-
7 August
Жүжигчин Т.Бархүүгийн охин кино урлагт хөл тавьжээ
Монгол улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Бархүү нарын охин Б.Сүндари кино урлагийн салбарт хөл тавьжээ. Авьяаслаг охин Б.Сүндари Тэнгэр продакшний бүтээл “Хөөрхөн ээжтэй охин” киноны гол дүрд жүжигчин Б.Ариунцэцэгтэй хамтран тоглож байгаа аж. “Хөөрхөн ээжтэй охин” киноны зохиолыг МУГЖ И.Одончимэг бичиж тус кинонд ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа юм. Тус кино ирэх аравдугаар сарын 18-нд үзэгчдийн хүртээл болно. …
-
7 August
Фото: Охид шиг хувцаслах дуртай арван алдартнууд
Энэ удаагийн фото мэдээ булангаараа үргэлж залуу охид шиг харагдахыг хүсдэг алдартай арван бүсгүйчүүдийн жагсаалтыг танилцуулж байна. Охид шиг хувцаслах дуртай эмэгтэй арван алдартнуудад Холливудын алдартай жүжигчдээс гадна дуучин, загвар өмсөгчид багтжээ. 1. Алексис Рен 2. Эмма Уотсон 3. Эмили Ратажковски 4. Женнифер Лопез 5. Кайли Женнер 6. Эмилиа Кларк 7. Эшли Грэм 8. Рианна 9. Белла Хадид 10. Ким …
-
7 August
Сэлэнгэ-Улаан-Үд чиглэлд автобусаар тогтмол үйлчилнэ
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэх үүднээс Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан Үд хот чиглэлд энэ сарын 9-ний өдрөөс зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр боллоо. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Тээврийн ажлын хэсгийн 14 дүгээр хуралдаанаар тохиролцсоны дагуу ийнхүү улс хоорондын шинэ чиглэл нэмэгдэж …
-
7 August
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 3135 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 35 иргэн амь насаа алджээ. Үүний 21 нь том хүн, 14 нь хүүхэд байгаа юм. Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж: Яндангийн цонолт, халалтаас хамгаалах Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж яндангийнцонолт …
-
7 August
ЦЕГ: Цэргийн штабын даргын нас барсан шалтгааныг шалгаж байна
Орхон аймгийн Цэргийн штабын дарга Б ажлын өрөөндөө буудуулж, нас барсан гэх мэдээлэлд цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Орхон аймгийн цагдаагийн жижүүрийн утсанд өчигдөр /2019.08.05/ 14:31 цагийн орчимд энэ тухай дуудлага бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалт явуулахад Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Б ажлын байрандаа нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. …
-
7 August
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан томилогдон ажиллаж байна
Улсын Их Хурлаас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу 2019 …
-
7 August
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэрүүл тэмцэл ирнэ
Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 7. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 7. Буд гараг. Салхины эх одтой, долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: Гал Өдрийн наран 5 цаг 36 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …
-
7 August
Өнөөдөр дөрвөн дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 07-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱ 10:30-17:00 цагт: БЗД 8-р хороо Офицерын 36, ХЦУГ-ын ажилчдын орон сууц /16 айл/, 70-р байрууд болон Улаанхуаран орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын …
-
7 August
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
Малчид, ард иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үргэлжилсэн бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 08 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, …
-
6 August
С.Нэргүй: Бумбыг цэвэр ариун орчинд тахин шүтэж сайн сайхныг хурайлан дэлгэрүүлэх ёстой
Налайх дүүргийн “Сайн Номуун Хийд”-ээс жил бүр сүсэгтэн олонд зориулан Бумбаны их тахилгыг зохион байгуулдаг уламжлалтай.Энэ жилийн Бумбаны их тахилга 2019 оны наймдугаар сарын 09,10, 11 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан тус хийдийн Хамба Лам Сайнбуянгийн Нэргүйтэй ярилцлаа. -“Сайн Номуун Хийд”-ээс сүсэгтэн олонд зориулж жил бүр бумбаны Их Тахилга зохион байгуулдаг. Энэ жил хэд дэх жилдээ зохион байгуулагдах …
-
6 August
Яармагийн зам руу буусан үерийн голдирлыг өөрчилжээ
Хан-Уул дүүргийн IV хороо Хүннү молл худалдааны төвийн урд зам руу уулын ус бууж зорчих хэсэг усанд автан тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болжээ. Тиймээс Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн автозам хөгжлийн газрын алба хаагчид техник хэрэгсэл ашиглан далан ухан усны голдирлыг өөрчлөн усны суваг руу оруулах ажлын шуурхай хийж гүйцэтгэсэн байна. Жолооч иргэд та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, хөдөлгөөнд анхаарал …
-
6 August
Э.Содномжамц: 50-60 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн загвар зураг төсөл боловсруулах уралдаанд идэвхтэй оролцоорой
Битүү дээвэртэй шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах талаар манайхан олон жилийн турш ярьсан ч өнөө хэр ажил хэрэг болоогүй л байна. Харин өнөө жилийн Улсын баяр наадмын өмнөхөн 50-60 мянган хүний суудалтай “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах асуудал Засгийн газрын түвшинд яригдаж, яамд, нийслэлийн ЗДТГ-ын төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулсан билээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамж гарч, “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл