virtual

August, 2019

  • 8 August

    Олон улсын химийн олимпиадаас  А.Ашид, Б. Арвин нар хүрэл медаль хүртжээ

    Франц улсын Парис хотноо зохиогдсон Олон улсын химийн 51 дэх олимпиадад оролцсон манай улсын хоёр сурагч амжилттай оролцож хос медальтай эх орондоо ирлээ. Тодруулбал, Монгол Улсыг төлөөлж дөрвөн сурагч явснаас “Орчлон” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Ашид, “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Арвин нар хүрэл медаль хүртжээ. Энэ жилийн химийн 51 дэх олимпиадад 80 улсын 309 хүүхэд оролцсон …

  • 8 August

    “Жайка”-гаас амаржих газруудад тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

    Дэлхийн улс орнууд Эх, хүүхэд эмэгтэйчүүдийн болон иргэдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь Эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах асуудал нь нэн тэргүүний зорилт болж байна. Япон улсын Жайка төсөл нь 2019 оны 5 сараас 2021 оны 6 дугаар сарыг дуустал ЭХЭМҮТ, Нийслэлийн 3 амаржих газарт хэрэгжих бөгөөд өнөөдөр 24 ширхэг ургийн хяналтын монитор,  …

  • 8 August

    Хэнтий аймгийн Норовлин суманд “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолбор сүндэрлэнэ 

    Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон төсөл Хэнтий аймагт бодит ажил болж эхлээд байгаа билээ. Тодруулбал Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор зарласан. Энэ хүрээнд Бэрх хот, Батноров, Норовлин, Баян-Адарга, Дадал, Биндэр, Баян-Овоо, Галшар, Баянхутаг гэсэн сум тус бүрт түүхэн брэнд цогцолборуудыг барьж байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Ингэснээр гадаад, дотоодын жуулчдыг Хэнтий аймаг руу татах ач холбогдолтой хэмээн …

  • 8 August

    Ш.Ганбат: 2015 оноос эхлэн хонины нэхий боловсруулж эхэлсэн

     Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 06-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллалаа. Тэрбээр орон нутгийн томилолтынхоо сүүлийн өдөр Шинэжинст суманд очиж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонслоо.     Улсын Их Хурлаас 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол …

  • 8 August

    “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих” төслийн  механик инженерийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа 

    Монгол Улсын Засгийн Газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан MON P-8, MON P-12 дугаартай зээлийн гэрээ, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр хийгдэж буй “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих” төслийн нэгжийн механик инженерийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Ажлын байр Ажлын байрны тодорхойлолт Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага Механик инженер Монгол Улсын …

  • 8 August

    АНУ-ын Батлан хамгаалахын сайд Монголд айлчиллаа

    УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой АНУ-ын Батлан хамгаалахын сайд Др.Марк Т.Эспэр уулзлаа. Түүнийг Монгол Улсын БХЯ-нд хүрэлцэн ирэхэд хүндэт харуул, ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн бие бүрэлдэхүүн жагсан угтаж, хүндэтгэл үзүүлж, хоёр улсын Төрийн дууллыг эгшиглүүлсэн юм. Дараа нь ноён Др.Марк Т.Эспэр тэргүүтэй АНУ-ын Батлан хамгаалах салбарын зочид Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагуудтай уулзаж, хоёр орны Батлан хамгаалах …

  • 8 August

    Б.Жаргал: Соёлын өвийн газраас нүхэнд юу байгааг шалгана

    Төрийн ордны зүүн талд газар цөмөрч, нүх үүссэн байгаа учраас Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас холбогдох хүмүүс ажиллаж, хамгаалалтад аваад байгаа Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Жаргал “Өчигдөр 17:00 цагийн орчимд энэ зогсоолд автомашин зогсоход газар нь цөмөрч, тухайн машины урд талын дугуй нүх рүү орчихлоо …

  • 8 August

    Яармагийн зам дээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өгсөн үүрэг даалгавар хэрэгжиж эхэллээ

    Энэ сарын 05-ны өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Яармаг дахь  Наадамчдын гудамжны авто зам усанд автсан. Үүний шалтгаан нь Богд уулаас урссан үерийн усыг зайлуулах шугам хоолойг хааж “Талст ширээт” компани барилга барьснаар үүдэн үерийн ус төв зам руу бууж Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Наадамчдын гудамж хэсгийн авто замын зорчих хэсэг болон, явган хүний зам эвдэрч, авто замын зорчих …

  • 8 August

    Завьт эргүүлийнхэн 27 иргэний амь насыг авран хамгаалжээ

    Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор  НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран  “Завьт эргүүл” арга хэмжээг зургадугаар сарын 10-аас хойш зохион байгуулан ажиллаж байна. Туул гол дагуу эргүүл хийх хугацаандаа  өнөөдрийг хүртэл /2019.08.0.8/ нийт  27 иргэний  амь насыг авран хамгаалж, усанд суусан зургаан …

  • 8 August

    Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явагдах боломжтой боллоо

    Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 384-р гарам орчмын автозам усанд автаж, тогтоол үүсэн нийтийн тээврийн үйлчилгээний ХО:13 (БаруунТур-10-р хор) чиглэлийн үйлчилгээ түр саатсан. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний газраас тавьсан хүсэлтийн дагуу Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ тухайн нутаг дэвсгэрт шуурхай ажилласны үр дүнд автозамыг засаж, нийтийн тээврийн үйлчилгээг …

  • 8 August

    “Нандин”-г тренд болгосон дуучин

    Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн онцлог бүхий уран бүтээлээр хүч төрөн орж ирсэн дуучин бол МУСТА Ганболдын Дэлгэрцогт юм. Тэрээр “Үлэмжийн гоо” нэртэй анхны уран бүтээлийн цомгоо гаргаж анхны бие даасан тоглолтоо хүргэж байсан нь саяхан мэт. Тэрээр 1950-иад оны сүүлчээр гарч байсан “Шөнийн бороо” дууг 60 жилийн дараа дахин дуулж мэргэжлийн уран бүтээлчдээс өндөр үнэлэлт авсан билээ. Түүний “Миний …

  • 8 August

    Фото: “Жинжиймаа” киноны “алаг нүдэн” Хонгорзул 17 жилийн дараа

    17 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болсон “Жинжиймаа” Монголын уран сайхны кинонд Хонгорзул охины бага насны дүрд таван настайдаа тоглож байсан өхөөрдөм охин П.Оюун-Эрдэнийг энэ удаагийн энтертайнмент буландаа онцолж байна. П.Оюун-Эрдэнэ Соёл урлагийн их сургуулийн Театр, кино урлагийн сургуулийг 2018 онд төгсжээ. Тэрбээр Хонгорзул дүрээсээ хойш 15 жилийн дараа буюу жүжигчний ангийн гуравдугаар курсийн оюутан байхдаа Ардын жүжигчин П.Цэрэндагватай хамтран А.Төгсбаярын …

  • 8 August

    Дөрвөн настай хүүхэд цонхоор унах гэж байсныг аварчээ

    Бага насны хүүхдээ гэрт нь орхин явснаас цонхоороо унах гэж байсныг онцгойгийн алба хаагчид аварсан байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн дугаар байрны 3 давхрын цонхны тавцан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр 11:50 цагт сумын онцгой байдлын хэлтэст иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, …

  • 8 August

    Танилц: Токиогийн ДАШТ-д оролцох Монголын жүдочид

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ Японы Токио хотод  наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-ний хооронд болох билээ. “Токио 2020” Олимпийн наадмын өмнөх том шалгуур болсон энэ жилийн ДАШТ-д 152 орны 918 жүдоч /эрэгтэй 554, эмэгтэй 364/ оролцохоор мэдүүлгээ өгчээ. Монгол Улсаас Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хийж байна. …

  • 8 August

    Фото: Хуримын даашинзтай охиноо харах аавуудын сэтгэл хөдлөл

    Эмэгтэй хүн болсны хамгийн үзэсгэлэнтэй байх үе мэдээж хуримын өдөр нь. Энэ өдөр хосуудын хувьд хамгийн сайхан өдөр байдаг бол эцэг эхчүүдийн хувьд гуниг баяр хосолсон өдөр байдаг. Ингээд хуримын даашинзтай үзэсгэлэнт охиноо харсан аавуудын сэтгэл хөдлөлийг харцгаая.