virtual

May, 2019

  • 16 May

    Н. Алтанхуяг: АТГ-т С.Эрдэнийг шалгуулах гомдол гаргалаа

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би Капитал банканд байршиж байсан манай иргэдийн 240 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орчихоод байна. Үүний эзнийг олоход  анхаараач, мөн энэ асуудалд УИХ-ын гишүүн С.Эрдэнийг шалгаж өгөөч гэж АТГ-т гомдол гаргаж байна. Энэ гомдлыг гаргах болсон гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэтгэвэр, халамжийн мөнгийг янз бүрийн банканд байршуулахад эрсдэл үүсэж …

  • 16 May

    Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн хоригтой огтхон ч санал нийлэхгүй байгаа

    Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Татварын багц хуулинд бүхэлд нь хориг тавьсан билээ.  Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас  байр суурийг авлаа. Тэрээр “Ерөнхийлөгчөөс дөрөв дэх хоригоо хүлээж авч байна. Энэ хоригтой огтхон ч санал нийлэхгүй байгаа. Үндэслэлгүй, хууль дотор байгаа зүйлээ ойлгоогүй ийм хориг тавьсан байна. Эхнийх нь Оюу толгойд давуу байдал егөх гээд байна гэх үндэслэлийг хоригт …

  • 16 May

    Монгол Ардын Намын “Эв нэгдлийн цом-2019” спортын наадам эхэллээ

    Монгол Ардын Нам жил бүр намын анхан шатны гишүүд дэмжигчдийнхээ дунд спортын дөрвөн төрөлт тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тэмцээний цар хүрээ тэлж “Эв нэгдлийн цом-2019” нэртэйгээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын хороод, МАН-ын Удирдах Зөвлөл, Удирдах Зөвлөлийн ажлын алба, УИХ-дахь МАН-ын бүлгийн ажлын алба, нийслэлийн намын хороо, сургалт судалгааны Стратеги Академи, Монголын Үнэн сонин, МАН-ын дэргэдэх төрийн …

  • 16 May

    УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

    \Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал,  “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай”, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан. …

  • 16 May

    Улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа тариална

    Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийгдэнэ. Үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, …

  • 16 May

    “Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас ажилчдынхаа хуримыг зохион байгууллаа

    Налайхчуудыг цэвэр сайхан орчинд байлгах гэж үүрийн гэгээгээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй ажилладаг ТҮК-ийн нэгэн хосын амьдралд мартагдашгүй баярт үйл явдал тохиолоо. “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан 10 гаруй жил байгууллагадаа хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн Заяатын Шалабай, Кажаханы Нургүль нарын хуримыг зохион байгуулж, мөрөөдлийг нь биелүүлжээ. Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Д.Наянбаяр хэлэхдээ: “Манай …

  • 16 May

    Монголын дүрслэх урлагийн үзэсгэлэн “Венецийн биенналь”-д шуугиан тарьж байна

    Венецийн контемпорари урлагийн олон улсын биеннальд оролцож буй Монгол Улсын үзэсгэлэн олны анхаарал татаж, Италийн Венец хотноо шуугиан дэгдээж байна. Монгол Улс энэ удаа урлагийн холимог төрлөөр оролцож, уг үзэсгэлэнгээ “Агшин зуур” гэж нэрлэжээ. Италийн Венец хотноо болдог энэхүү олон улсын биеннальд эх орноо төлөөлөн уран бүтээлч Э.Жанцанхорол “Дусал” бүтээлээр оролцож буй бөгөөд уг бүтээлийг хөөмий, электрон хөгжимтэй нэг цул …

  • 16 May

    Туул, Сэлбийн эрэг дагуух хог хаягдлыг 10000 хүн цэвэрлэнэ

    Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Хүрээ морьтон” ХХК хамтран, Туул, Сэлбэ голын ай сав газрын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг тавдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулна. Цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, Монголын оюутны холбоо, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотой нийт 30 гаруй байгууллагын 10 000 гаруй хүн оролцох гэж байгаа тухай /2019.05.15/ мэдээлэл хийлээ. Нээлтийн …

  • 16 May

    Японд суралцах хүсэлтэй оюутнуудаас авах сорилын бүртгэлийн хугацаа сунгагдлаа

    Монгол Япон хоёр орны засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Японы Үндэсний технологийн коллеж болон инженер, технологийн чиглэлээр Японы их сургуулиудад суралцах хүсэлтэй ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг ТӨСЛИЙН СОРИЛД бүртгэж байна. Монгол Улсын инженерчлэлийн салбарт бодит хувь нэмэр оруулах зорилгоор Япон Улсад 1000 хүнийг инженерийн чиглэлээр сургах …

  • 16 May

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 16-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-17:00 цагт: 9, 10, 20, 23-р хороо Улиастайн задгай, Их, Бага цуурай, Эрдэнэхайрханы 1-8, Эмнэлэгийн 5, Улаанхуарангийн 9, Шархадны 8, 51-58, 60, 61, 62, 64, 65-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор; СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 4, 14, 15, …

  • 16 May

    Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт эхэллээ

    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 80, 249 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны 394 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт өнөөдөр Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд эхэллээ. Сургалтад цэргийн дүйцүүлэх албанд 2019 онд элссэн есөн дүүргийн алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд цэргийн анхан шатны мэдлэг, үүрэг гүйцэтгэх үеийн мэдлэг, дадлага олгох зорилгоор зохион байгуулж …

  • 16 May

    Сайжруулсан шахмал түлш борлуулж эхэллээ

    Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, бас түлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхлээд байна. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Таван толгой түлш” ХХК өнөөдрөөс сайжруулсан түлшээ дараах 10 цэгээр борлуулж эхэллээ. Сайжруулсан түлш борлуулах борлуулалтын цэгүүдийн байршил: Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо, Хөтөлийн өргөн чөлөө  (Т.Энхтайван) Утас: 89896990 Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилтын сургуулийн …

  • 16 May

    Дуучин Ч.Уранхолбоо “Гэр бүлийн эрхэм элч” болжээ

    “Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо одоо таван охины ээж болсон билээ. Дуучин бүсгүй ээж болсноосоо хойш өөрийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влог хөтөлж, гэр бүлийн амьдралаа нээлттэй хуваалцах болсон. Тэгвэл таван гүнжийн ээж, дуучин Ч.Уранхолбоог өчигдөр /2019.05.15/ нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Гэр бүлийн эрхэм элч”-ээр батламжилжээ. Энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ “ Би нь нийслэлийн Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газраас нийслэлийн “Гэр бүлийн эрхэм …

  • 16 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн 12. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, есөн улаан мэнгэтэй, харагчин үхэр өдөр. Барилдлага: Хотол чуулган Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Уул Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг …

  • 16 May

    Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

    МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 16-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд …