Улсын Их Хурлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% болгосон. Тус хуулийг Монгол Улсын Их Хурлын албан мэдээлэл болох “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаарт нийтэлсэн бөгөөд төрийн мэдээлэлд нийтэлснээс хойш 10 хоногийн дараа …
virtual
May, 2019
-
2 May
УИХ-ын гишүүн С.Жавхлан Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан намд элслээ
УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр /2019.05.02/ УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намд элсч байгаагаа албан ёсоор зарлалаа. УИХ-ын гишүүн С.Жавхлан “Өнгөрсөн хугацаанд маш олон иргэдээс улс төрийн ганцаардлыг харж байна. Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд хүчтэй мэдэрлээ. Улс төрд ганцаардал гэдэг хэцүү зүйл байдаг юм байна. Нэг талдаа нийгмийн захиалга. …
-
2 May
АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томиллоо
УИХ-ын чуулганы хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж дууссаны дараа АТГ-ын даргаар Зандраагийн Дашдавааг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 94.6 хувь, Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Жанжаагийн Батсайханыг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг гишүүдийн 87.5 хувь нь дэмжлээ. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох …
-
2 May
Ядуурлыг ташуурдагч
Хэний ч мэдэх, хэн ч хүлээн зөвшөөрөх, нүднээ ил байж байгаа баримт аргумент. Би өөрөө социалист, капиталист хоёр нийгмийн бүтээгдэхүүн учраас тэгж зориглон хөндөж байна л даа. Ардчиллын дуун цууриатсан 1990 оноос өнөөг хүртэл чилийсэн 29 жил өнгөрчээ. Гучин жил гээд ерөнхийлөөд авчихъя. Тэгвэл өнгөрсөн 30 жилд ардчилсан шинэ нийгмийн буянаар Монгол Улс хөгжсөн үү гэвэл хөгжсөн, ядаж ДНБ-ээ аваад …
-
2 May
Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байхыг анхааруулж байна
Баян-Өлгийн аймгийн Цагааннуур тосгоны Талын толгой гэдэг газраас иргэн Р, Т нар шалтгаан тодорхой бус халдвараар өвчилсөн ба Т нь 2019 оны дөрөвдүгээр сарын 28-нд Талын толгойд нас барсан. Харин өвчтөн Р нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 03 цагт нас баржээ. Одоогоор мэдэгдэж байгаагаар эдгээр хүмүүс тарваганы түүхий хүн мах, бөөр …
-
2 May
Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа хамтран хэрэгжүүлнэ
Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд жил бүр хамтын гэрээ байгуулан, Эрдэнэт хотын хойч ирээдүй, иргэдийн сайн сайхны төлөө төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр байна. Өнөөдрийн онцлох ажлын нэг нь Эрдэнэт хотын төв талбай болох Амарын талбайд үргэлжилж буй “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт 2019” ёслолын ажиллагаа юм. Энэхүү ёслолын үеэр Орхон аймаг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд 2019 оны хамтын гэрээгээ үзэглэж, хийж …
-
2 May
Орон сууцны шинэ хороолол Баян-Өндөр уулын энгэрт сүндэрлэнэ
Нар ээж, урин цагийн аяс ивэлсэн энэ өдөр Баян-Өндөр уулын зүүн энгэрт орон сууцны “Москва 300” шинэ хорооллын шав тавилаа. ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд уурхайчдадаа зориулан “Эко-400”, “Залуус-600”, “Москва 300” буюу нийт 1300 айлын цогцолбор хороолол барихаар ийнхүү бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв. Шав тавих ёслолд Орхон аймаг болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд, гүйцэтгэгч компани, уурхайчид, ажиллагсдын төлөөлөл оролцов. Орхон …
-
2 May
Ё.Баатарбилэг:133 дугаар сургуулийн асуудлыг ирэх хичээлийн жил эхлэхэд шийдвэрлэнэ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 133 дугаар сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Нэгдүгээрт Монгол тэмүүлэл, 133 дугаар дунд сургууль нэг байранд байрлах боломжгүй учраас барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэж салгах, хоёрдугаарт 133 дугаар сургуулиас гадна тус хорооны нутаг дэвсгэрт дахин шинэ сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэж өгөхийг …
-
2 May
Дотуур байрнаасаа гараад сураггүй алга болсон 11 настай охины эрэл үргэлжилж байна
Бага насны охин алга болсон тухай ОБЕГ-ын хоногийн мэдээнд бүртгэгдсэн байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин Х /11 настай, эмэгтэй/ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19:00 цагийн орчимд гараад сураггүй болжээ. Рашаант сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар 4 дүгээр сарын 30-ны …
-
2 May
Гоулдмэний нэрэмжит Байгаль орчны шагналын эзнээр А.Баяржаргал тодорлоо
Гоулдмэн Байгаль орчны Сангаас санаачилж бий болгосон дэлхийн байгаль, орчныг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан тив тивийн манлайлагч нарт олгогддог олон улсын нэр хүнд бүхий Гоулдмэний нэрэмжит Байгаль орчны шагнал гардуулах албан ёсны арга хэмжээ нь 4 сарын 29-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотод Дайны Дурсгалын Дуурийн Театрын байранд ёс төгөлдөр болж өнгөрлөө. 2019 оны Гоулдмэний нэрэмжит Байгаль …
-
2 May
Баян-Өлгийгөөс ирсэн агаарын хөлгийн зорчигчдыг тусгаарлалаа
Баян-Өлгий аймагт тарваган тахалаар хүн нас барсан байж болзошгүй шинж тэмдэг илэрч хорио, цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан Чингис хаан олон улсын нисэх буудалд Баян-Өлгий-Ховд-Улаанбаатар чиглэлээр өчигдөр 14:50 цагт нисч ирсэн M-182 агаарын хөлгийг тусгаарлан зорчигчдод үзлэг хийжээ. Тус агаарын хөлөгт Баян-Өлгий аймгаас 11, Ховд аймгаас 47, нийт 58 зорчигч зорчиж ирсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хилийн мэргэжлийн хяналтаас …
-
2 May
42 дугаар тойргийн УИХ-ын нөхөн сонгуульд 13 нам оролцох хүсэлтээ өгчээ
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 13 нам УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд /СЕХ/ хүлээлгэн өгсөн байна. Тус тойрогт 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль явагдана. Хөдөлмөрийн Үндэсний Нам Ард Түмний Олонхийн Засаглал Нам Монголын Ногоон Нам Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам Ардчилсан Нам Монгол Ардын Хувьсгалт Нам Монгол Ардын Нам Дэлхийн Монголчууд Нам …
-
2 May
Хээрийн бүс нутагт хачигт халдварын тандалт, судалгаа хийж байна
Жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс Төв аймгийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран 2019 оны дөрөвдүгээр сарын 16-30-ны хооронд Төв аймгийн Мөнгөнморьт сумын газар нутагт хачгаар дамжих халдварын байгалийн голомт болон хүн амын тандалт судалгааг хийлээ. Уг тандалтаар Төв аймгийн Мөнгөнморьт сумын Тэрэлж, Хар ямаат, Жаргалан, Таван салааны гүүр, Тэнүүний …
-
2 May
С.Зоригийн хэргийг шалгах түр хороог Ж.Батзандан ахална
Улсын Их Хурлын 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар С.Зоригийн хэргийг шалгах “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий тус Түр хороо өчигдөр /2019.05.01/ анхны хуралдаанаа хийв. Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж даргалан явуулсан бөгөөд Түр хорооны даргыг сонгох …
-
2 May
АТГ-ын дарга, дэд даргад З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг томилохыг дэмжлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2019.05.01/ хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг 84.6 хувиар, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг 91.7 хувиар тус тус дэмжиж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Авлигатай тэмцэх газрын даргаар томилуулахаар санал болгож буй Зандраагийн Дашдаваа нь 45 настай. 1982-1992 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд 1992-1996 онд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл