virtual

May, 2019

  • 3 May

    Ерөнхийлөгчийн ивээл дор “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэг болно

    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны тавдугаар сарын 6-ны өдөр 09:00 цагт Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Махны …

  • 3 May

    Цахарын өв соёлыг багтаасан “Аж ахуйн тэмдэглэл” ном олны хүртээл боллоо

    БНХАУ-ын талаас гаргасан “Бүс зам” санаачилгын хүрээнд Улаанбаатар-Улаанцав-Улаан-Үүдийн соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор өнөөдөр Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдмийн зөвлөлийн танхимд МУИС, ХААИС болон Өвөр Монголын Жинин багшийн их сургуулийн эрдэмтэн багш нарын хамтарсан олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлаар “Даяарчлалын эрин дахь Монгол улсын эх хэлний бодлого”, “Өвөр Монголын баримжаа авианы тухай”, “Монгол улсын архивууд …

  • 3 May

    Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр:”Хараат бус сэтгүүл зүй” Үндэсний форум болно

    Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг өнөөдөр /2019.05.03 /Соёлын төв өргөөнд 09:00 цагт  зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн форумд “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл, Хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” уриан дор болох юм.       

  • 3 May

    Өнөөдөр гурван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 03-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱11:00-16:00 цагт: 11-р хороо 62-р байр, 41, 45-р гудамж, ЛБНТ номын хийд, Бадрах зам ХХК, 79-р сургууль, СЭМҮТ болон эдгээрийн ойр орчмоор ⏱11:00-17:00 цагт: 14-р хороо Энхтайван, Консулын 1, 2, Дүүрэгийн 1-р гудамжууд, Орос байшин, Торговой дом, …

  • 3 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 3. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 29. Сугар гараг. Шийдэм одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, цагаан хулгана өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: Гал Өдрийн наран 5 цаг 34 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, …

  • 3 May

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй  гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 05 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд …

  • 2 May

    “Cinema Awards” кино наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг МУГЖ И.Одончимэг хүртлээ

    Монголын кино урлагийн шилдэг уран бүтээл шалгаруулах Монголын Оскар буюу “Cinema Awards” кино наадам яг одоо Шангри-Ла зочид буудал зохион байгуулагдаж байна. Наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг “Солиот эх” киноны гол дүрээрээ хүртлээ. Өнгөрсөн оны зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулагдсан олон улсын анхдугаар кино наадамд “Х ТҮЦ” продакшны уран бүтээл “Солиот эх” кино …

  • 2 May

    Ж.Батбаатар:“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичгийг баримтлах ёстой

    Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний Зөвлөлтэй хамтран өнөөдөр /2019.05.02/ “Редакторуудын Улсын Зөвлөгөөн”-ийг “Эх хэлний хэрэглээ, Соёл ба Хэвлэл мэдээлэл” сэдвийн дор Нийслэлийн иргэний танхимд амжилттай зохион байгууллаа. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Редакторуудын Улсын Зөвлөгөөн”-ий үндсэн зорилго нь сэтгүүл зүйн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал …

  • 2 May

    БСШУС-ын сайд нийслэлийн 48 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр (2019.05.02) Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш, сурагч, эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзав. Сайд болон БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нар хэд хэдэн ангиар орж, зургаан настнуудын хэрэглэж буй цүнх, сурах бичгийн чанар, тоо, хэмжээ, жинг биечлэн үзэв. Тус сургуулийн хувьд энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 10 …

  • 2 May

    АТГ-ын дарга З.Дашдаваа, дэд дарга Ж.Батсайхан нар ажлаа хүлээн авлаа

    Монгол Улсын Их Хурлын  чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг үндэслэн Зандраагийн Дашдавааг Авлигатай тэмцэх газрын даргаар, Жанжаагийн Батсайханыг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар тус тус томилсон. Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, …

  • 2 May

    Түр хорооны дарга Ж.Батзандан НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форстыг хүлээн авч уулзлаа

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан, тус түр хорооны гишүүн Л.Болд нар НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын асуудлаарх тусгай илтгэгч Мишель Форстыг өнөөдөр хүлээн авч уулзав.  Уулзалтын эхэнд Мишель Форст хүний эрхийг хамгаалагчидтай уулзаж, Монгол Улсад тэдэнд …

  • 2 May

    Энэ сарын башёг Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар тэргүүлнэ

    Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башё 12-ноос 26-ны өдрүүдэд Кокүгикан ордонд болно. Башёгийн банзүкэ буюу оноолт гарсан бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын башёд өвдөг шороодолгүй түрүүлж эзэн хааны цомыг 42 дахь удаагаа хүртээд буй их аварга Хакүхо М.Даваажаргал зүүн жигүүрийг тэргүүлэн барилдах аж. Харин их аварга Какүрюү М.Ананд баруун жигүүрийг тэргүүлнэ. Ийнхүү монгол их аваргууд башёг  тэргүүлж барилдах бөгөөд Ичиножёо А.Ичинноров энэ …

  • 2 May

    “Даралт хэмжилтийг дадал болгоё” сарын аян эхэллээ

    Өнгөрсөн 2017 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарыг “Даралт хэмжилтийн сар” болгон зарлах болсон билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном”, сан, Монголын даралт ихсэлтийн нийгэмлэгээс хамтран 2019 оны тавдугаар сарын 1-30-ны хооронд “Даралт хэмжилтийг дадал болгоё” уриан дор даралт ихсэлтийн эрсдэлийг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах сарын аяныг эхлүүллээ. Даралт хэмжилтийг нийслэлийн 142 өрх, …

  • 2 May

    “Крипто валют, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь” сургалт эхэллээ

    Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албанаас Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Крипто валют, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь” сэдэвт сургалт өнөөдөр /2019.05.02/ Мөрдөн байцаах албаны хурлын тэнхимд зохион байгуулж байна.  Энэхүү үйл ажиллагааны  нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны  байгууллагын  Эдийн засгийн ахлах зөвлөх, Эдийн засгийн албаны дарга, …

  • 2 May

    Налайх, Багануур, Багахангай дүүргийн сувилагч нарын мэдлэг, ур чадварыг сорих уралдаан боллоо

    Нийслэлийн Багануур, Багахангай, Налайх зэрэг /зүүн бүсийн/ дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс “Олон улсын сувилагчийн өдөр”-ийг угтан нийт сувилагч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах олон талт арга хэмжээг хамтран зохион байгуулж эхэлсэн билээ. Энэ хүрээнд 2019 оны дөрөвдүгээр сарын 28-нд нийслэлийэ Багануур дүүрэгт “Амь тэнссэн үеийн үнэлгээ болон сувилахуйн тусламж” сэдэвт гардан үйлдлийн ур чадвар сорих уралдааныг зохион байгууллаа. Тус үйл …