Баян-Өлгийгөөс ирсэн агаарын хөлгийн зорчигчдыг тусгаарлалаа

Баян-Өлгий аймагт тарваган тахалаар хүн нас барсан байж болзошгүй шинж тэмдэг илэрч хорио, цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан Чингис хаан олон улсын нисэх буудалд Баян-Өлгий-Ховд-Улаанбаатар чиглэлээр өчигдөр 14:50 цагт нисч ирсэн M-182 агаарын хөлгийг тусгаарлан зорчигчдод үзлэг хийжээ.

Тус агаарын хөлөгт Баян-Өлгий аймгаас 11, Ховд аймгаас 47, нийт 58 зорчигч зорчиж ирсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хилийн мэргэжлийн хяналтаас бүрдсэн тусгай баг зорчигчдод үзлэг хийж эхэлсэн бөгөөд Өлгий нисэх буудлаас ирсэн зорчигчдыг тусгаарлан эмнэлэгт хүргэнэ. Харин Ховд аймгаас ирсэн зорчигчдыг Буянт-Ухаа спорт цогцолборт тусгаарлан нарийн үзлэг хийх юм байна.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …