virtual

March, 2019

  • 14 March

    Дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улсаа сурталчиллаа

    Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл Берлин хотноо “ITB Berlin 2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 53 дахь удаагаа энэ сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. “ITB Berlin” нь дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн том нэгдсэн арга хэмжээнд тооцогддог ба энэ жил 181 орны 10 мянга гаруй аялал жуулчлалын салбарын байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ 26 үзэсгэлэнгийн танхимд 160 мянга гаруй хүнд танилцуулан …

  • 14 March

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг түдгэлзүүлэв

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхэд гомдол гаргахад анхан шатны шүүхээс оноосон ялаас илүү хүнд ял оноох, эрх зүйн байдлыг дордуулж болохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн /2019.03.13/ дунд суудлын хуралдаанаас гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан …

  • 14 March

    Дээд шүүхээс Р.Эрдэнэбүрэнг цагаатгажээ

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу өчигдөр /2019.03.13/ хянан хэлэлцжээ.Тэднийг АТГ-аас хөрөнгө орлогоо тайлбарлаж чадаагүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос Р.Эрдэнэбүрэн, Ж.Гантөгс нарт 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан …

  • 14 March

    Нийлэг уутыг орлох ДААВУУН уутыг хэзээ үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх вэ?

    “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох”шийдвэр хэрэгжиж эхлээд арав гаруй хоног болж байна. Гэвч энэхүү шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа эсэх, нэг удаагийн нийлэг хальсан уут гэх тодотголд яг ямар уутыг хэлж байгаа зэрэгт олон нийтийн дунд төөрөгдөл үүсээд байна. “Нийлэг уут” гэх тодотголд 0.035 мм буюу 35 микроноос нимгэн нэг удаагийн хэрэглээний нийлэг уут багтах ба эхний ээлжид зах …

  • 14 March

    Өнөөдөр 16.00 цагт гамшгийн дуут дохио дуугарна

    Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригийн 16.00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор дадлага сургууль зохион байгуулдаг. Эхний дуут дохиогоор төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгж, гамшгаас хамгаалах улсын албад, …

  • 14 March

    Улаанбаатарт 4-6 градус дулаан байна

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг,  зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна. 2019 оны гуравдугаар сарын 14-ний 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ Баруун аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын …

  • 14 March

    Балжиннямтай өдөр

      Аргын тооллын 3 сарын 14, Бархасвадь гараг. Билгийн тооллын 8, Гөрөөсөн толгой одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг …

  • 13 March

    Л.Оюун-Эрдэнэ: Утаа бууруулах ажлыг эрчимжүүлнэ

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын явцтай танилцахаар холбогдох ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзлаа. Энэ оны тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрс оруулахгүй, айл өрх, албан байгууллагуудад хэрэглүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасантай холбоотойгоор ямар ажлууд хийгдэж байгаа, ямар хүндрэл үүсч байгаа зэргийг ажлын хэсгийн гишүүдээс асууж тодруулсан юм. Нийслэлийн гэр хорооллын …

  • 13 March

    Цэрэг, спортын “ДӨЛ” тэмцээнд 103 дугаар сургуулийн баг шалгарлаа

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг, спортын “Дөл” цогцолбор тэмцээн боллоо. Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 4 сургуулийн ахлах ангийн сурагчдын 4 баг өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорьлоо. Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Энхбат, …

  • 13 March

    Фото:Хайраар бялхуулсан поп дива Ж.Алтанцэцэг

    Монголын рок поп хөгжмийн урсгалд өөрийн гэсэн орон зайг бий болгосон дуучин бол поп дива, гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг. Тэрбээр Мартын 8-ны баяраар “Хайр” нэртэй бие даасан тоглолтоо хийж, фэнүүддээ бэлэг барьсан юм. “The corporate hotel & Convention concert hall”-д болсон тоглолтын торгон агшныг гэрэл зургаар хүргэж байна.  

  • 13 March

    Шинэ клип: Дуучин А. Мөнгөншагайгийн уран бүтээл “Дэрвэгэр сормууст”

    Гурван бүдүүн хамтлагийн дуучин А.Мөнгөншагай энэ сарын 7-ны өдөр шинэхэн уран бүтээл болох “Дэрвэгэр сормууст” дууныхаа клипийг цацлаа.”Дэрвэгэр сормууст” дууны аяыг дуучин А.Мөнгөншагай, үгийг Я.Отгонбаяр зохиож, клипийг TJ ENTERTAINMENT хийжээ.   

  • 13 March

    С.Амарсайхан: Цэнгээний газруудын ажиллах цагийн хуваарийн хязгаарыг тогтоох хэрэгтэй

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Ниймгийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа уриалга гаргах тухай асуудлыг танилцууллаа. Өнгөрсөн онд нийслэлийн Цагдаагийн газраас архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр шат дараатай олон ажлыг авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд давхардсан тоогоор 79.3 мянган аж ахуй нэгж, 51.8 мянган иргэнд шалгалт хийжээ. Мөн 25.652 гэмт хэрэг бүртгэгдсэнээс …

  • 13 March

    “Алтан өргөө” киноны хөгжмийг симфони чуулбараар анх удаа тоглоно

    Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг “Алтан Өргөө” киноны хөгжмийг симфони чуулбараар анх удаа тоглох гэж байна. Киноны хөгжмийг Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай Германд урилгаар очиж бичсэн.Үүнээс хойш 1993 онд Улсын Филармонийн удирдаач МУСГЗ Н.Туулайхүүгийн хүсэлтээр Герман улсын элчин сайдаас “Алтан Өргөө” киноны хөгжмийн партитурыг авах хүсэлт гаргасан байна. Улмаар тэр жилээ Герман улсын …

  • 13 March

    “1000 инженер” хөтөлбөрийн элсэлт дөрөвдүгээр сард эхэлнэ

    Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ын хооронд 2014 онд байгуулсан иенийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд БСШУСЯ, МУИС, ШУТИС-тай хамтран “ХАМТАРСАН СУДАЛГАА-ШИНЭ ТЕХНОЛОГИ” Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурал энэ өдрүүдэд болж байна. Хуралд Монгол Улсын Засгийн газар, Японы Элчин Сайдын Яам, ЖАЙКА болон …

  • 13 March

    Налайх дүүрэгт хог хаягдлыг ангилан ялгах анхан шатны мэдлэг олгох сургалт боллоо

    Налайх дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу “Хоггүй Налайх” аяныг 03 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна. Тус аяны хүрээнд Хог хаягдлын тухай шинэчилсэн хуулийг сурталчилах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хог хаягдлыг ялгах анхан шатны мэдлэг олгох зорилготой сургалтыг өнөөдөр дүүргийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран байгууллагын удирдлагуудын дунд зохион байгууллаа. …