virtual

November, 2018

  • 28 November

    Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн уртын урт тээврийг цуцаллаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болголоо. Ингэснээр 137 км урт дараалалд зогсож байгаа жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буцах юм. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног автомашиндаа амьдардаг байдал ч арилна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх жолооч нарынхаа цалинг нэмэхийг нүүрс тээврийн 161 …

  • 28 November

    Малайзийн хаан ОХУ-ын мисстэй гэрлэжээ

    Малайзийн тавдугаар хаан Мухаммад султан Келантан “Мисс Москва 2015” тэмцээнд түрүүлсэн байсан орос бүсгүй Оксана Воеводинатай гэрлэжээ. Хуримын ёслол ОХУ-ын нийслэл Москва хотын орчмын Барвихад энэ сарын 22-нд болсон бөгөөд шашны ёсоор архигүй, гахайн махгүй болсон аж. Оксана Воеводина 22 насандаа 2015 онд “Мисс Москва”тэмцээний тэргүүн титмийг хүртэж байжээ.

  • 28 November

    МСНЭ-ээс шилдэг сэтгүүлчдээ 99 сая төгрөгөөр урамшуулна

    Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2018 оны амжилт, бүтээлээ дүгнэж шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадам 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Crocus Event Hall”-д болно. Наадмын шагналын сан 99 сая төгрөг байх бөгөөд “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинацуудад нийт 28 төрөлд нэр дэвшүүлэн, шалгаруулах юм. Нэр …

  • 28 November

    Хотын дарга Су.Батболд огцрох өргөдлөө гаргажээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өнөөдөр /2018.11.27/ НИТХ-ын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргалаа. Тэрбээр өргөдөлдөө нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэн, баталсны дараа буюу арванхоёрдугаар сарын 10-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа дурдсан байна.

  • 28 November

    Олон улсын Аэробик гимнастикийн тэмцээнээс  найман медаль хүртжээ

     БНСУ-ын Сөүл хотноо болсон Аэробик гимнастикийн олон улсын тэмцээнээс Монголын баг тамирчид амжилттай оролцоод иржээ. Тус тэмцээнд БНСУ, БНХАУ, Япон, Монгол гэсэн дөрвөн орны 171 тамирчин оролцож авьяас самбаагаа сорин өрсөлдсөн байна.  БНХАУ-ын баг 64, Япон улсын баг 5, Монгол улсын баг 52, БНСУ-ын баг 78 хүний бүрэлдэхүүнтэй иржээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын гимнастикийн холбооны Аэробик гимнастикийн техникийн хорооны нарийн …

  • 28 November

    Энэ сарын 29-ны өдрийг бүх нийтээрээ “Хичээх өдөр” болгон зарлалаа

      Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас хоногт 15-20 хүн гэмтэж бэртдэг бол хоногт 1-2 хүн зөвхөн зам тээврийн ослоор амиа насаа алддаг байна. Тиймээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Тээврийн цагдаагийн албанаас арваннэгдүгээр сарын 29-ныг зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө бүх нийтээрээ “Хичээх өдөр” болгон зарлалаа. Иймээс төрийн болон төрийн бус байгууллагын ажилчид, их, дээд сургуулийн оюутан залуусыг дуу …

  • 28 November

    “Miss World 2018” тэмцээний оролцогч Э.Энхриймаа группдээ хоёрдугаар байранд явж байна

    “Дэлхийн мисс-2018” тэмцээнд оролцож буй 120 орны мисс бүсгүйчүүдийг сугалаагаар 20 группт хуваахад Монголын мисс Э.Энхриймаа 15-р группт орсон билээ. Уг группт Тайланд, Унгар, Грек, Австри, Украин бүсгүйчүүд хамрагдсан бөгөөд одоогийн байдлаар “Head to head challenge” буюу нэгдүгээр шатны шалгаруулалтад Э.Энхриймаа интернэт санал асуулгаар группдээ хоёрдугаар байрт явж байгаа юм. Интернэт санал асуулга өнөөдөр  дуусах бөгөөд цөөхөн монголчууд бид монгол бүсгүйгээ  дэмжээд …

  • 28 November

    Н.Энхболд: Л.Энх-Амгалан гишүүн хариуцлагагүй юм ярьсандаа уучлал гуйх ёстой

    Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, огцруулах саналд үг хэлж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: “Улс эх орныхоо хувьд ч УИХ-ын хувьд ч бүхэлд нь бид маш эвгүй байдалд оруулж байна. Ямар ч тохиолдолд бид өөрсдийн байгуулсан Засгийн газраа унагах ёсгүй гэсэн байр сууринаас хандаж, өнөөдөр ч …

  • 28 November

    Дуучин С. Заяа клипэндээ гэргийгээ тоглуулжээ

    Дуучин С.Заяагийн шинэ уран бүтээл “Зөрүүдхэн минь” дууны клип энэ сарын 14-нээс сонсогчдын хүртээл боллоо. Тэрбээр “Зөрүүдхэн минь” нэртэй шинэ дууныхаа клипэнд гэргий Д.Одзаяагийн хамт тогложээ. Энэхүү дууны шүлгийг Оргил, Bebe, аяыг хөгжмийн продюсер Н.Тэмүүлэн хийсэн бол клипийг OX animation болон Blackeyes студиэр хийлгэсэн байна.

  • 28 November

    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 7 сая еврогийн төсөл хэрэгжлээ

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 7 сая еврогийн санхүүжилттэй “Эмнэлгийн тоног төхөөрөмжийг  шинэчлэх, суурилуулах, хүний нөөцийг бэлтгэх” төслийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-т амжилттай хэрэгжүүллээ. Уг төслийг 2017 оны 10 дугаар сарын 24-нд ХЗДХЯ, ТТАХНЭ, “АМЕ интернэйшнл” компани хамтран хэрэгжүүлэхээр талууд гэрээнд гарын үсэг зурсан бол нэг …

  • 28 November

    Долоон улаан мэнгэтэй хөх хулгана өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 28. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 21. Буд гараг. Үнэг одтой, долоон улаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Ус Өдрийн наран 8 цаг 15 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 28 November

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө хүйтний эрч суларна. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, …

  • 27 November

    Олны анхаарал татсан зарим хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

    Нийслэлийн  прокурорын газраас Төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон болон олны анхаарал татсан зарим хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Үүнд: Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн үед Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгийн хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын …

  • 27 November

    Нийслэлийн 7 хороодоор дамжуулан иргэд төрийн үйлчилгээг хүртэх боломжтой боллоо

    Төрийн заxиргааны үйлчилгээний үр ашиг болон бүтээмжийг сайжруулаx, үйлчлүүлэгч болон үйлчилгээ xүргэгчдийн цаг зардлыг хэмнэx, төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор төрийн зарим үйлчилгээг xороодод шилжүүлэx ажил үе шаттай xэрэгжиж байна. НЗДТГ-аас  төрийн үйлчилгээний чанар xүртээмжийг дээшлүүлэx, нийслэлийн үйлчилгээний  нэгдсэн төв, дүүрэг, ТҮЦ машинаас xол байгаа xороодод үйлчилгээг байршуулаx ажлыг талаар  НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, нийслэлийн Архивын газрын хэлтийн дарга Д.Анхбаяр, нар мэдээлэл …

  • 27 November

    Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлаагаа дэмжээрэй

    Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс гэр ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг сонирхоорой. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншсанаар үр хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл өсч …