Энэ сарын 25-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутгаар 20-30 м/с, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгаар 40 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурсны улмаас иргэд сураггүй болсон, бэртэж гэмтсэн, мал шуурганд уруудсан, цахилгаан эрчим хүч дамжуулах агаарын шугамын тулгуур багана унаж эрчим хүч тасарсан, барилгын дээвэр хийссэн, иргэдийн гэр болон малын хашаа саравч нурсан зэрэг дуудлагаар орон нутгийн Онцгой байдлын …
virtual
November, 2018
-
27 November
“Гоёл 2019” наадамд 80 орчим загвар өмсөгч оролцоно
“Гоёл 2019” наадмын Загварын 7 хоног эхэллээ. Энэ жилийн наадамд 80 орчим загвар өмсөгч оролцож, дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилуулна. “Гоёл 2019” наадамд топ модель Т.Туяамаа, О.Уянга, Э.Сэлэнгэ, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Г.Уранцэцэг, Ч.Ундрах нар оролцох юм.Сүүлийн шатны шалгаруулалт 11 дүгээр сарын 30-нд 18:00 цагаас Соёлын Төв Өргөөнд явагдана. Энэ үеэр загвар зохион бүтээгчид 2019 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилдэг бүтээлүүдээ …
-
27 November
Хотын даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан өнөөдөр болно. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаас арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн ИТХ-д ирүүлсэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг хэлэлцэх юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт НИТХ хэлэлцэх байсан ч Ардчилсан нам, МАН-ын бүлгээс тус бүр завсарлага авах санал гаргасан тул хойшлогдсон.
-
27 November
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 27. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 20. Ангараг гараг. Найралт эх одтой, найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр. Барилдлага: Арвидах Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Огторгуй Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай …
-
27 November
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч бага зэрэг суларна. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр …
-
26 November
“Араатны хаан арслан” киноны трейлер цацагдлаа
Анх 1994 онд дэлгэцнээ гарч байсан “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киног Уолт Дисней компанийн зүгээс ирэх оны зургадугаар сараас шинэ өнгө төрх, илүү бодит дүрслэлтэйгээр дахин амилуулахаар болжээ.“Араатны хаан арслан” кино 1994 онд гарч байсан анхны хувилбар нь “Алтан бөмбөрцөг” кино наадмаас гурван төрөлд, “Оскар”-аас хоёр төрөлд шагнал авч байсан билээ. Ирэх онд нээлтээ хийх тус киног “Ширэнгэн ойн түүх”, …
-
26 November
Иргэний андгай өргөх ёслолд 850 сурагч оролцлоо
Монгол Улсын ерөнхий сайдын ивээл дор “Иргэний андгай өргөх ёслол” төрийн ордонд болж, 16 настнуудын төлөөлөл 850 сурагчид оролцож, Ерөнхий сайд болон шинжлэх ухаан, боловсрол, урлаг, спортын манлайлагчдаас Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардаж авлаа. Монголын Залуучуудын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран 16 дахь удаагийн ёслолыг амжилттай зохион байгуулав. Иргэний андгай өргөх ёслол Улаанбаатар …
-
26 November
Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламын гунигт тавилан
Их зохиолч Д.Нацагдорж анхны гэргий Д.Пагмадуламтайгаа 1922 онд танилцжээ.Хожим нь тэрээр хар тамхинд орсон, Хятад данжаадтай суусан гэж элдвээр хэлэгдсэн, өндөр боловсролтой энэ эмэгтэй хатуу цагийн золиос болж, гашуун хувь тавилан туулсан түүхтэй. Д.Пагмадулам 1920 онд дөнгөж 14 настай байхдаа Эрдэнэ чин вангийн хүү Палам гэгчид хүчээр богтлогдон очиж байжээ. Жилийн дараа Пагмадулам гэртээ оргож ирсэн гэдэг. Дараахан нь Пагмадулам …
-
26 November
М.Энхболд, У.Хүрэлсүх нар хамтдаа цэцэг өргөлөө
Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны түүхт 94 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар болон УИХ-ын гишүүд, МАН-ын гишүүд дэмжигчид, иргэдийн төлөөлөл оролцлоо. Одоогоос 94 жилийн …
-
26 November
Хоёр иргэний амь насыг авран хамгаалжээ
Энэ сарын 24-ний шөнө Баян-Өлгий, Завхан, Увс, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас нийт 50 гаруй айлын гэр, 13 айлын болон 10 гаруй ахуйн нэгж, байгууллагын байшингийн дээвэр салхинд хийсч, нурсан байна. Хүчтэй салхи, шуурганы үеэр Увс аймгийн Улаангом сумын малчин Ц / 46 нас, эмэгтэй/, Б /23 нас, эрэгтэй/ нар 11 дүгээр сарын 25-ны …
-
26 November
Гамшигт үзэгдлийн улмаас 4 аймгийн 50 сумын цахилгаан тасарчээ
Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын 4, Өмнөговь суманд 110 кВ-ын 9 нийт 13 төмөр тулгуур багана унасан байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур багана унасны улмаас Баян-Өлгий аймгийн 12, Говь-Алтай аймгийн 5, Ховд аймгийн 15, Увс аймгийн 18, нийт 4 аймгийн 50 …
-
26 November
У.Хүрэлсүх:Цэвэр, шударга Монгол төрийг төлөвшүүлэхийн төлөө зүтгэцгээе
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ Туурга тусгаар, бүрэн эрхт Монгол улсын, эрх чөлөөт иргэд, элэг нэгт ахан дүүс ээ. Та бүхэндээ Анхдугаар үндсэн хуулиа баталж, Хүн төрөлхтний сонорт эрх зүйт төрт ёсны тусгаар Монгол улсаа тунхаглан зарласан түүхт өдрийн мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье. Одоогоос …
-
26 November
Хилийн автозамын боомтууд өнөөдөр амарна
Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд өнөөдөр амарна. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд бүх нийтийн баяраар амардаг. Өнөөдөр Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байгаа тул хилийн боомтууд амарч буй юм. Харин нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.
-
26 November
Автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байгаа тул өнөөдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, таны автомашины улсын дугаар 1, 9-өөр төгссөн байсан ч замын хөдөлгөөнд оролцох боломжтой.Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй билээ.
-
26 November
Бөхийн барилдаан Спортын төв ордонд болно
Улс тунхагласны 94 жилийн ойн баярт зориулсан 128 хүчит бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагт Спортын төв ордонд эхэлнэ. 1984 оноос хойш Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан жил бүр аймаг улс, аймгийн цолтой бөхчүүд барилддаг уламжлалтай. Өнгөрсөн жилийн барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж байжээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл