virtual

November, 2018

  • 26 November

    Өнөөдөр ажиллах зах худалдааны төв, банкуудын цагийн хуваарь

    Өнөөдөр бүх нийтээр амарч байна. Энэ өдөр ажиллаж байгаа худалдааны төв, банкуудын цагийн хуваарийг танилцуулъя. Худалдааны төвүүд: Алтжин бөмбөгөр – 10:00-20:00 цагийн хооронд ажиллана Барс худалдааны төв – 09:00-19:00 цагийн хооронд ажиллана Нарантуул-амарна Хархорин-амарна Да хүрээ трейд- техникийн зах- амарна Дүнжингарав-амарна Хүчит шонхор худалдааны төв – 06:00-18:00 цагийн хооронд ажиллана. Баянзүрх худалдааны төв –09:00-19:00 цагийн хооронд ажиллана. Улсын их дэлгүүр- 09:00-22:00 цагийн хооронд ажиллана. Боса сүлжээ –хэвийн хуваарийн дагуу …

  • 26 November

    “Miss World 2018” тэмцээнд оролцож буй Э.Энхриймаагийн видео танилцуулга цацагдлаа

    БНХАУ-ын Саньяа хотод 68 дахь удаагийн дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах “Miss World 2018” тэмцээн болж байна. 120 орны гоо бүсгүйчүүд оролцож буй тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Э.Энхриймаагийн “Miss World-2018” тэмцээнд зориулагдсан албан ёсны видео танилцуулга цацагдсаныг хүргэж байна. Эрт-эдүгээ-ирээдүй гурван цагийн холбоосгүй хөгжил дэвшил гэж байдаггүйчлэн өнөөгийн Монголын хөгжил цэцэглэлт өвөг дээдсийн маань үлдээсэн өв соёлтой хүйн холбоотой. Монголын …

  • 26 November

    Улс тунхагласны баярын мэндчилгээ дэвшүүллээ

    Улс тунхагласны баярын мэндчилгээг УИХ-ын дарга М.Энхболд дэвшүүлснийг хүргэж байна. Эрхэм хүндэт иргэд ээ, Элэг нэгт монгол ахан дүүс ээ, Та бүхэндээ Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан бахархалт өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье. Өдгөөгөөс 94 жилийн тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Улсын анхдугаар их хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталжээ. Энэ …

  • 26 November

    Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны түүхэн ач холбогдол

    11 дүгээр сарын 26: Анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр   Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж,  халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон …

  • 26 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Сайн нөхөртэй учирна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 26. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 19. Сумъяа гараг. Өглөгт охин одтой, есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Төмөр Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг …

  • 26 November

    Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, говь тал хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан …

  • 24 November

    Х.Нинжболор: Цахим орчинд таны хүүхэд ч бас гэдгийг ямагт санах хэрэгтэй

    Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын ахлах мэргэжилтэн Х.Нинжболортой ярилцлаа. -ХХЗХ-ны хувьд “Цахим орчныг зөв болгоё” аян дээр ЦЕГ-тай хамтран ажиллаж байгаа. Аяны хүрээнд танай байгууллагаас ямар ажлууд хийгдэж байгаа вэ? -ЗГХЭГ, ХХЗХ болон ЦЕГ хамтран цахим орчин, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох, олон нийтийг уриалах “Цахим орчныг зөв болгоё” аяныг 11 дүгээр сарын турш зохион …

  • 24 November

    Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа

    Улс тунхагласан 94 жилийн ойг тохиолдуулан Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч нарт Хууль зүй, Дотоод хэргийн яамны болон Цагдаагийн ерөнхий газрын цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.11.24/ Нийслэлийн цагдаагийн газарт боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд алба хаагчдын төлөөлөл, тэдний гэр бүл, үр хүүхдүүд оролцсон юм. Түүхт ойн босгон дээр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Цагдаагийн …

  • 24 November

    Дүүргүүдийн хүүхдийн эмнэлэг уртасгасан цагаар ажиллаж байна

    Хүйтний улирал эхэлж, ханиад томуунаас салдаггүй цаг эхэлж байна. Тиймээс дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж байна. Ажлын өдрүүдэд 17.00-22.00 цаг хүртэл, харин амралтын өдрүүдэд 11.00-18.00 цаг хүртэл ажиллаж байгаа юм. Мөн хүүхдийн мэргэжлийн эмч утсаар зөвлөгөө өгч байгаа аж. Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгино-Хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмнэлэг нийт хүүхдийн 165 ортой, өнөөдрийн байдлаар 263 хүүхэд …

  • 24 November

    Хууль бусаар их хэмжээний тарвага агнасан иргэнийг саатуулжээ

    Хууль бусаар их хэмжээний тарвага агнан, тээвэрлэж явсан иргэнийг Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас илрүүлжээ. Тарваганы тулмыг аймгийн Зооноз өвчин судлалын төвд хүлээлгэн өгсөн байна. Зөрчил гаргасан иргэнийг холбогдох хуулийн дагуу Зөрчлийн хэрэг үүсгэжээ. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор  аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Прокурорын газар, Тагнуулын хэлтэс, Зооноз өвчин судлалын төв хамтран хяналт шалгалт явуулж байгаа аж.

  • 24 November

    С.Шойгу Монгол Улсад танк, зэвсэг өгөөгүй

    Улсын их хурлын дэд дарга Л.Энх-Амгалан УИХ-ын 2018 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдааны үеэр “ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монгол Улсад айлчлахдаа танк, зэвсэг өгсөн байна. Энэ танк, зэвсгээр яах гэж байгаа юм” гэсэн үгийг хэлсэн. Энэ асуудлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас УИХ-ын дарга М.Энхболдод тайлбар хүргүүлжээ. Тус тайлбарт дурдсанаар “Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын …

  • 24 November

    Монгол залуус Хойд туйлд аялах эрхийн төлөө өрсөлдөж байна

    Шведийн “Fjallraven Polar” аяллын хувцас хэрэглэлийн компаниас зохион байгуулдаг Хойд туйлд  “Fjallraven 2019” нохойтой чаргаар аялах эрхийн төлөөх онлайн санал асуулга эхэлжээ. Энэ жил оролцох улс орнуудыг арван бүс болгон хувааснаас гурван бүсээс нь монгол эрчүүд өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Хойд Америкаас “Номадик хайкинг” клубын Д.Түвшинбаяр, Шведээс Э.Энхсаруул, Монголоос “Хамтдаа алхцгаая” клубын аялагч, уулын болон хэт холын зайн гүйгч, авирагч, алхагч З.Лхагважаргал нар багтсан …

  • 24 November

    “Miss Universe 2018” тэмцээнд Д.Долгион оролцож байна

    67 дахь удаагийн “Miss Universe”тэмцээн арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдах гэж байна. “Miss Universe” тэмцээн дэлхийн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байдлаараа бусад ижил төрлийн тэмцээнүүдээс ялгардаг юм. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Дэлгэржавын Долгион оролцож байна.Тэрбээр Монголд анх удаа зохион байгуулсан “Miss Universe-Mongolia” тэмцээний ялагчаар тодорч “Miss Universe” тэмцээнд оролцох эрхтэй …

  • 24 November

    М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй “Их дуулга” тэмцээн Японы Осака хотод болж байна.Өчигдөр  эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдсөн МУГТ тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ. Дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, ДАШТ-ий мөнгөн медальт Японы Ёошида Сана, Португалын Мариа Сидерот, БНСУ-ын Юү Жон Кангыг хожиж, финалд үлдсэн. Тэрбээр аваргын төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт Тонаки Финатай барилдаж, 49 секундэд ялагдлаа.

  • 24 November

    Нийслэлийн МАН-ын бүлгийн даргаар Р.Дагва сонгогдлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 11 сарын 12-ны өдөр Хотын дарга С.Батболдыг огцруулах саналаа НИТХ-д хүргүүлсэн билээ. Өчигдөр НИТХ хуралдсан боловч МАН-ын бүлэг ирэх 7 хоногийн мягмар гариг хүртэл завсарлага авлаа. Мөн Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдан Д.Мөнхчулууныг чөлөөлж Р.Дагвыг намын бүлгийн даргаар сонгох санал гаргасаныг бүлгийн хуралдаанаар баталгаажууллаа.