Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа

Улс тунхагласан 94 жилийн ойг тохиолдуулан Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч нарт Хууль зүй, Дотоод хэргийн яамны болон Цагдаагийн ерөнхий газрын цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.11.24/ Нийслэлийн цагдаагийн газарт боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд алба хаагчдын төлөөлөл, тэдний гэр бүл, үр хүүхдүүд оролцсон юм.

Түүхт ойн босгон дээр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Төгс-Ухаан, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэндзэсэм нарын 15 алба хаагчийг Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Б.Шинэбаатар, Мөрдөн байцаах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Я.Наранбат, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч С.Эрдэнэбилэг нарын 29 алба хаагчийг “Цагдаагийн алдар” тэмдгээр тус тус шагналаа.

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Анхбаяр, Замын цагдаагийн албаны  Мөрдөн шалгах газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Эрдэнэлхагва, “Сүлд” чуулгын хөгжимчин, цагдаагийн ахлах ахлагч С.Төгс нарын 32 алба хаагчийг Хууль, зүй Дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнасан юм.

“Цагдаагийн хурандаа” цолыг Санхүү аж ахуйн албаны тасгийн дарга Р.Төмөрбаатар, зэрэг дэв дээгүүр  “Цагдаагийн дэд хурандаа” цолоор Цагдаагийн ерөнхий газрын хэлтсийн жижүүрийн ахлах офицер Ш.Энхтөр, Нийслэлийн цагдаагийн газрын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Нарантуяа, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Ч.Баярсайхан, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Болормаа нарт олголоо.

Зэрэг дэв дээгүүр “Цагдаагийн хошууч” цолоор Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын замын хяналтын зохицуулагч Л.Ундармаа, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ж.Чулуунбаатар,  Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ө.Батбаяр, хугацааны өмнө “Цагдаагийн ахлах дэслэгч” цолоор “Сүлд” чуулгын гоцлол дуучин, цагдаагийн дэслэгч Ц.Амарболд нарт тус тус олгосон юм.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав“1924 оны 11 дүгээр сарын 26 ны өдөр Улсын анхдугаар их хурлаар анхны Үндсэн хуулийг баталж “Бүх Монгол Улсыг үүнээс хойш  Бүгд Найрамдах бүрэн эрхтэй Ард улс” гэж зарласнаас  эдүгээр 94 жилтэйгээ золгож байна. Монголчууд бид Улс тунхагласны  баярыг хотол олноороо тэмдэглэдэг бөгөөд  энэхүү баярыг тохиолдуулан  цэрэг, цагдаагийн цол шагналаа гардуулсаар ирсэн түүхэн уламжлалтай билээ. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн  байгууллагын алба хаагчдад цол олгож шагнал гардууллаа.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэлийг  өндрөөр үнэлж, 103 алба хаагч Хууль зүй, Дотоод хэргийн яамны, 207 алба хаагч Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнагдлаа. Түүнчлэн цагдаа, дотоодын цэргийн 37 алба хаагч хугацааны цол шагнагдсаны  дотор 4 алба хаагч офицерын бүрэлдэхүүнд  шинээр орж цол мөрдсөө гардан авлаа. Цагдаа дотоодын  цэргийн байгууллагын алба хаагч бүр улс, эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Шагнагдсан алба хаагчдадаа баяр хүргэж, Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн болон ар гэр бүлд нь Улс тунхагласны баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт эрүүл энхийг хүсэн ерөөе” гэж хэллээ.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …