“Miss Universe 2018” тэмцээнд Д.Долгион оролцож байна

67 дахь удаагийн “Miss Universe”тэмцээн арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдах гэж байна.

“Miss Universe” тэмцээн дэлхийн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байдлаараа бусад ижил төрлийн тэмцээнүүдээс ялгардаг юм.

Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Дэлгэржавын Долгион оролцож байна.Тэрбээр Монголд анх удаа зохион байгуулсан “Miss Universe-Mongolia” тэмцээний ялагчаар тодорч “Miss Universe” тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.

Мисс Д.Долгионы хувьд “Miss Mongolia 2012”-ийн тэргүүн мисс, “Goyol 2017”-ийн шилдэг загвар өмсөгч,“World Super Model 2017”-ийн Special Awards зэрэг шагнал хүртэж байсан.

Мөн “New York Couture 2017”, “Washington DC 2017” зэрэг дэлхийн томоохон загварын долоо хоногт эх орноо төлөөлөн оролцож байсан билээ.

Д. Долгион “Миний бие удахгүй болох “Miss Universe 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хүндэт үүргээ ухамсарлан хичээнгүйлэн оролцох болно.67 жилийн түүхэнд байгаагүй Монгол өнгө төрхийг хамтдаа бүтээцгээе” гэв.

“Miss Universe 2018” миссийн тэмцээнд оролцож буй Д. Долгионыг дэмжихийг хүсвэл Miss Universe-ийн албан ёсны хуудсанд орсон Д. Долгионы зураг дээр лайк, шейр хийж дэмжээрэй.

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …