Дүүргүүдийн хүүхдийн эмнэлэг уртасгасан цагаар ажиллаж байна

Хүйтний улирал эхэлж, ханиад томуунаас салдаггүй цаг эхэлж байна. Тиймээс дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж байна. Ажлын өдрүүдэд 17.00-22.00 цаг хүртэл, харин амралтын өдрүүдэд 11.00-18.00 цаг хүртэл ажиллаж байгаа юм. Мөн хүүхдийн мэргэжлийн эмч утсаар зөвлөгөө өгч байгаа аж.

Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгино-Хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмнэлэг нийт хүүхдийн 165 ортой, өнөөдрийн байдлаар 263 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80 гаруй хувь нь амьсгалын замын өвчин хатгалгаа, үлдсэн хувь нь суулгалт гэсэн оноштойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгааг эмч нар хэлж байгаа юм.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …