Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 379 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан …
virtual
October, 2018
-
29 October
“Гоожингийн өндөр”-ийг Нийслэлийн өмчид авч, сэргээн засахаар боллоо
Хотын дарга С.Батболд Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн 1914-1919 онд амьдарч байсан хоёр давхар барилгыг 2018 оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор Нийслэлийн өмчид авах тухай захирамж өнөөдөр гаргажээ. Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамжид: Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан хоёр …
-
29 October
Б.Оюунгэрэл: “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх” олон нийтийн хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна
Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар Монголын өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн”-ийг өрнүүлж эхэлжээ. “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн”-ийн талаар өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба нар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон …
-
29 October
Н.Учрал: Миний аавын Хүннү ХХК төслөө зогсоож зээлийг хүүтэй нь хугацаанаас нь өмнө буцаан төлнө
Жилийн гурван хувийн хүүтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төслөөс олгодог зээлийг УИХ-ын хэд хэдэн гишүүн авсан гэх мэдээлэл гараад буй. Үүний дунд УИХ-ын гишүүн Н.Учралын аавынх нь 100 хувь эзэмшдэг “Хүннү” ХХК 2017 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас “Чацарганы эфирийн тос гаргаж авах үндэсний үйлдвэрлэлийн төсөл”-өөр дөрвөн жилийн хугацаатай 950 сая төгрөгийн зээл авчээ. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын Н.Учрал өчигдөр өөрийн цахим …
-
29 October
“Ахлах тогоочийн заавраар” шоунд Н.Энхбаяр, Ч. Уранхолбоо нар өрсөлдөнө
NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар”шоуны гурав дахь цуврал ирэх сарын 4-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэг бол хоёр ахлах тогооч, хоёр туслах тогоочийн хооронд өрнөдөг өрсөлдөөнт шоу нэвтрүүлэг юм. Тэмцээнд уригдсан ахлах тогооч нар зориулалтын бүхээг дотроос дэлгэц, микрофон ашиглан мэргэжлийн гал тогоонд, хоолны бүх материалаа аван хүлээж байгаа хоёр туслахдаа хоол хийхийг чихэвчээр дамжуулж …
-
29 October
Марафонч Г.Хишигсайхан Чэндугийн марафонд тэргүүлжээ
БНХАУ-д Чэнду хотноо өнгөрсөн амралтын өдөр болсон “Chengdu Marathon” олон улсын эмэгтэйчүүдийн 42 км 195 метрийн бүтэн марафоны уралдаанд Олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан 2:39:40 секундын амжилтаар тэргүүн байр эзэлжээ. Мөн эрэгтэйчүүдийн 42 км 195 метрийн бүтэн марафоны уралдаанд гавьяат тамирчин Б.Сэр-Од гуравдугаар байр эзэлсэн бол ОУХМ Н.Мөнхбаяр шагналт тавдугаар байр эзэлжээ. Б.Сэр-Од 2:13:08 секундын амжилт үзүүлсэн бол Н.Мөнхбаяр 2:13:57 секундын амжилтаар Олон улсын хэмжээний мастерын цолны болзол хангасан …
-
29 October
Нийслэлийн 379 жилийн ойн барилдаанд арслан Э.Баасанжав түрүүлэв
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр /2018.10.28/боллоо. Хүчит бөхийн барилдааны нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар оролцлоо. Хүчит бөхийн барилдааныг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ“Нийслэл хотын ойн босгон дээр Монголын үндэсний бөхийн барилдааныг …
-
29 October
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нисдэг тэрэгний талбайтай боллоо
Нийслэлийн удирдлагууд энэ сарын 27-нд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажилтай танилцлаа. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын хүрээнд 16000 ам метр талбайд асфалтан хучилт, нисдэг тэрэгний буух талбай, 150 гаруй авто машины зогсоол, явган хүний зам, 2500 ам метр талбайд ногоон байгууламж, 70 ширхэг гэрэлтүүлэг, хоёр байрлалд хүүхдийн тоглоомын талбай …
-
29 October
М.Уранцэцэг Абу Дабигийн Их дуулгын аварга боллоо
Арабын нэгдсэн Эмират улсын “Абу Даби-2018” жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн энэ сарын 27-нд эхэлсэн. Тэмцээний эхний өдөр гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд Косовогийн залуу жүдоч Дистра Красникиг цэвэр ялж, алтан медаль хүртэв. Баянхонгор аймгийн уугуул, “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч, Гавьяат тамирчин М.Уранцэцэг ийнхүү Абу Дабигийн “Их дуулга”-д аварга болсноор Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри …
-
29 October
“Амьдрал” уран сайхны кино шилдгээр шалгарлаа
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 10 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын шагнал гардуулах ёслол өчигдөр /2018.10.28/ болж шилдгүүдээ тодрууллаа. Тус наадамд олон улсын кино наадмаас шагнал хүртсэн Австрали, Аргентин, Герман, Колумб, Исланд, Монгол, …
-
29 October
У.Баярсайхан: Би өөрийгөө гололгүйгээр мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтрахыг зорьдог
Их л холын амраг”, “Монголын өглөө” гээд ард олныхоо зүрх сэтгэлд олон сайхан дууг эгшиглүүлсэн залуу яруу найрагч Ундраагийн Баярсайхантай уран бүтээл болон удахгүй болох тоглолтынх нь талаар хөөрөлдлөө. -“Монголын өглөө” тоглолтоо түмэн олноо өргөн барихаар завгүй яваа бололтой. Гэхдээ шууд тоглолтын тухай ярихаас зайлсхийж, аливаа яруу найрагчтай уулзахад шүлэг анх хэрхэн бичиж эхлэв гэдэг сонин байдаг даа? -Найрагчдын түүх …
-
29 October
Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн амиа алдсан шалтгааныг шалгаж байна
“Mongolia’s next top model-2” нэвтрүүлгийн оролцогч, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгссөн талаар бид мэдээлсэн. Хэрэг явдлын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад”2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 хороонд барилга дээрээс хүн унасан байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 утсанд тус өдрийн 17:25 цагт ирсэн. Үүний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийж …
-
29 October
Нэг цагаан мэнгэтэй хөх морь өдөр
Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 20. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, нэг цагаан мэнгэтэй хөх морь өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Мод Билгийн тооллын 20, Хэрцгий охин одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 7 цаг 32 минутад …
-
29 October
Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2018 оны 10 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс …
-
27 October
“Mongolia’s next top model-2” -ын оролцогч Ч.Чамин-Эрдэнэ таалал төгсчээ
“Mongolia’s next top model” /MNTM/ нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнийг таалал төгссөн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархах болсон. Тэгвэл өнөөдөр /2018.10.27/ Боловсрол суваг телевизийн цахим хуудаснаа энэ талаар албан ёсоор эмгэнэл илэрийлжээ. Уг эмгэнэлд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ нь зуурдаар таалал төгсч бидэнд хүнд гарз тохиолоо. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл