“Амьдрал” уран сайхны кино шилдгээр шалгарлаа

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 10 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын шагнал гардуулах ёслол өчигдөр /2018.10.28/ болж шилдгүүдээ тодрууллаа.
Тус наадамд олон улсын кино наадмаас шагнал хүртсэн Австрали, Аргентин, Герман, Колумб, Исланд, Монгол, ОХУ, Франц, Чили, Япон зэрэг 10 орны 16 кино бүтээлийг олон нийтэд толилуулсан юм.10 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг уран бүтээлээр найруулагч Ж.Сэнгэдорж, зохиолч Т.Номуунзулын “Амьдрал” уран сайхны кино шалгарсан байна.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …