virtual

October, 2018

  • 30 October

    “Талын түмэн адуу”-ны баяр болно

    Монголчуудын нүүдэлчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, сурталчлан таниулах зорилго бүхий “Талын түмэн адуу” арга хэмжээ арваннэгдүгээр сарын 3,4-ний өдөр түүхэн аялал жуулчлалын бүс болох Хэнтий аймгийн Батноров суманд болно. БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагын Газрын дэмжлэгтэйгээр Мөнх Харилцаа ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй энэ удаагийн Талын Түмэн Адуун төвөргөөнд улс, аймгийн зэрэг цолтой уяачид, …

  • 30 October

    Алга болсон зургаан настай хүүгийн цогцсыг траншейнаас олжээ

    Аравдугаар сарын 27-ны өдөр гэрийнхээ ойролцоо тоглож байгаад сураггүй алга болсон зургаан настай Б.Амгаланбаяр хүүгийн цогцсыг гэрийнх нь ойролцоо траншейнаас олжээ. Тодруулбал, 2018 оны аравдугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн өрхийн эмнэлгийн ард байрлах тоглоомын талбай дээр тоглож байгаад алга болсон хүүгийн цогцсыг хоёр хоногийн дараа буюу аравдугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагийн орчимд гэрийнх нь …

  • 30 October

    Д.Эрдэнэбатын тушаалаар ЖДҮ сангаас гарсан 7.5 тэрбум төгрөг сонгуульд зарцуулагдсан уу

    ХУУЧИН ТӨРИЙН “ХУЛГАЙЧ” САЙД “Унасан бөхийг нэмж нулимдаггүй” монгол зангаа дагаж, АН-ын бузар булай бүхнийг уудалмааргүй л байна. Гэвч Монголын төрд урхаг тарьж буй улстөрчдийн тухай мэдчихээд мэдээгүй мэт суух шиг гэм нүгэл үгүй. Үзэгний үзүүр хөшиж, үгний утга зүйж суудаг сэтгүүлчийн үүрэг бол буруу, зөвийг баримттайгаар олон нийтэд дэлгэн үзүүлэх билээ. Өдгөө УИХ-ын гишүүний эрхэм сэнтийд заларч буй, өнгөрсөнд …

  • 30 October

    Гараагүй байгаа шийдвэрийг улстөржүүлэх хэрэгтэй гэж үү, үйлдвэрлэгчид ээ

    Үндэсний томоохон хүнс үйлдвэрлэгч компани тавгийн ул боов, бялуу зэргийг тонн тонноор нь хөлдөөж орхиод, худалдаанд гарах өдрөө он сар тавиад явуулдаг тухай үйлдвэрт ажиллаж бай­сан найзаасаа сонсчихоод чихэндээ итгээгүйсэн. Хиамны худалдагч хийж байсан танил эгч он сар өөрчлөх нь худалдахаас хэцүү хэмээн ярьж байсныг сонссоноос хойш хиам­ны хэрэглээгээ нэгмөсөн цэгцэлж байв. Өглөө бүр шинэхнээрээ хэрэглэгчийн сагсанд очих ёстой хүнсний …

  • 30 October

    ЦЕГ:Туг лоозонг түр хураан авч үзлэг хийх үед зураг дарагдсан

    Цагдаагийн алба хаагч  ямар нэгэн хууль бус жагсаал цуглааныг дэмжиж оролцсон гэх тайлбартайгаар дээрх зураг цахим хуудаснаа өчигдөр  /2018.10.29/ тархсан юм. Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд ““Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагаас 08:00 цагийн үед Их тэнгэр орчимд бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан бөгөөд энэ үед Хан-Уул дүүргийн  цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эргүүл хамгаалалтын газраас уг …

  • 30 October

    Есөн улаан мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 30. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 21. Ангараг гараг. Өглөгт охин одтой, есөн улаан мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал: Хий Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай …

  • 30 October

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2018 оны 10 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон …

  • 29 October

    Нийслэлийн 379 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болж байна

    Нийслэлийн 379 жилийн түүхт ойн өдөрт зориулсан хүндэтгэлийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүндэтгэлийн тоглолтыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл үүсэн байгуулагдсаны ойн өдөр бол нийт Улаанбаатарчууд бидний баярын өдөр. Нийслэлийн удирдлагууд баярын өдрөөрөө хийж, бүтээсэн ажлуудаа иргэдийнхээ өмнө тайлагнаж, ирэх оны бодлого төлөвлөлтөө танилцуулдаг уламжлалтай. Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах …

  • 29 October

    Ерөнхийлөгч МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож, малчин өрхийнхөө амьжиргааг дээшлүүлэхэд анхаарахыг сануулав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож, Монгол Улсын 2019 оны төсвийн асуудлаар байр, сууриа илэрхийлэв. Төсөв эцэслэн батлагдаж дуусаагүй байгаа учраас 10-15 хувийн хэмнэлт хийж 80 сая малынхаа түүхий эдийг боловсруулах үйлдвэр барихад зарцуулах нь 165 мянган малчин өрхийнхөө амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн чухал болохыг дахин дахин анхааруулаад гарсан юм. Өмнө нь уг асуудлаар Монгол Улсын …

  • 29 October

    Алга болсон зургаан настай хүүг эрэн хайж байна

    Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн өрхийн эмнэлгийн ард байрлах тоглоомын талбай дээр тоглож байсан зургаан настай хүү энэ сарын 27-нд алга болжээ.  Хүү 14.00 цагт алга болсон бөгөөд  алга болох үедээ хар ноосон өмдтэй бор алаг ноосон цамцтай цэнхэр өнгийн гуталтай гадуур хувцасгүй явж байжээ.

  • 29 October

    Зуслангийн бүсэд зэрлэгшсэн нохой устгалын ажил явагдлаа

    Нийслэлийн ногоон бүс болон зусланд зэрлэгшсэн ноход ихээр нэмэгдэж, тарвага зурам, бор гөрөөс зэрэг амьтдын тоо толгой цөөрөх гол шалтгаан болж байна. Иймд зуслангийн бүсэд оршин суугч иргэд, зэрлэг амьтдыг хамгаалах зорилгоор Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 19,20, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн зуслангийн бүсэд “Базалт нэгдэл” ХХК,  “Мөнхбуян оргилт” ХХК  золбин нохой устгалын ажлыг 2018 оны 10 …

  • 29 October

    Явган хүний зам, гарц чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Явган хүний зам, орц гарц чөлөөлөх ажлыг эрчимжүүлж ажиллах хэрэгтэй. Ирэх онд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж зөвхөн хотын төвд орц гарц нээж чөлөөлөх бус гэр хорооллын гудамж зам, орц гарцыг чөлөөлөхөд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Нийслэлийн Газрын албанаас аж ахуйн нэгж …

  • 29 October

    “Халтар царайт” киноны Стрелитагийн дүрд тоглосон жүжигчин Соня Элеонора Смит

    Телевизийн олон ангит “Халтар царайт” киног 1992 онд Венесуэлийн Venevision кино компани бүтээсэн бөгөөд тухайн үедээ маш их шуугиан тарьж, дэлхийн олон оронд гарсан юм. Тус олон ангит киног АНУ, Испани, Монгол, Филлиппинь, Венесуэл, Аргентин, Парагуай, Индонез гэх мэт найман орны үзэгчдэд хүргэсэн байна. Киног Англи, Орос, Монгол, Филлипинь хэлээр орчуулсан байна. Тус киноны гол дүр Стрелитагийн дүрд тоглосон жүжигчин …

  • 29 October

    А.Хүрэлмаа: НӨАТ-ын сугалааны азтан болсноор ажлын 20 хоногт багтаж, хонжворын мөнгө дансанд ордог

    Нийслэлийн татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч А.Хүрэлмаатай ярилцлаа. НӨАТ-ын хууль хэрэгжээд 3 дахь жилдээ болж байна. Далд эдийн засгийг ил болгож, улсын төсөвт бодит үр өгөөжөө өгсөн хууль гэж үзэж байгаа. Энэ хугацаанд татварын орлого хэр хэмжээгээр нэмэгдсэн бэ? -НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд 3 дахь жилдээ явж байна. Энэ хуулийн хэрэгжилтийн үр дүнд татварын орлогын бааз …

  • 29 October

    Согтуурсан үедээ жолоо барьсан 140 зөрчил илрүүлжээ

    Тээврийн цагдаагийн албанд энэ сарын 25-29-ны өдрүүдэд зам тээврийн осолтой холбоотой 1351 дуудлага иржээ. Үүнээс 764 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байна. Нийт бүртгэгдсэн ослын улмаас орон нутагт хоёр, нийслэлд нэг хүний амь нас хохирчээ. Мөн нийслэлийн хэмжээнд ослын улмаас 52 хүн хөнгөн, хүнд хэлбэрээр гэмтсэн бөгөөд нийт ослын 36 нь явган зорчигчийг мөргөж гэмтээх, 11 нь мөргөлдөх хэлбэрээр …