ЦЕГ:Туг лоозонг түр хураан авч үзлэг хийх үед зураг дарагдсан

Цагдаагийн алба хаагч  ямар нэгэн хууль бус жагсаал цуглааныг дэмжиж оролцсон гэх тайлбартайгаар дээрх зураг цахим хуудаснаа өчигдөр  /2018.10.29/ тархсан юм. Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд ““Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагаас 08:00 цагийн үед Их тэнгэр орчимд бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан бөгөөд энэ үед Хан-Уул дүүргийн  цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эргүүл хамгаалалтын газраас уг жагсаал, цуглааныг албадан тарааж зохион байгуулагчид болон оролцогчдоос тайлбар авч цуглаанд оролцохдоо ашигласан туг лоозонг түр хураан авч үзлэг хийх үед зураг дарж олон нийтийн сүлжээгээр гарсан байна.Цагдаагийн алба хаагчаас ямар нэгэн хууль бус жагсаал цуглааныг дэмжиж оролцсон асуудал байхгүй болно” гэжээ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …