Согтуурсан үедээ жолоо барьсан 140 зөрчил илрүүлжээ

Тээврийн цагдаагийн албанд энэ сарын 25-29-ны өдрүүдэд зам тээврийн осолтой холбоотой 1351 дуудлага иржээ. Үүнээс 764 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байна. Нийт бүртгэгдсэн ослын улмаас орон нутагт хоёр, нийслэлд нэг хүний амь нас хохирчээ.

Мөн нийслэлийн хэмжээнд ослын улмаас 52 хүн хөнгөн, хүнд хэлбэрээр гэмтсэн бөгөөд нийт ослын 36 нь явган зорчигчийг мөргөж гэмтээх, 11 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан осол эзэлж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 140 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Зөрчлийн тухай хуулийн 14.7.5-д заасны дагуу 19 жолоочид шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …