virtual

September, 2018

  • 8 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндэсний номын сан буюу бидний хэлж заншсанаар төв номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа. Анхлан 500 мянган номтой байхаар төлөвлөгдсөн номын сангийн байранд эдүгээ 3.6 сая гаруй ном судар, тэр дундаа Монголын ард түмний бичиг соёлын мөнхийн дурсгал бөгөөд Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэт хэрэглэгдэхүүн болсон 1.5 сая гаруй ширхэг хуучны ховор, нандин …

  • 8 September

    “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо

    Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хороо, Улсын их хурлын гишүүн Н.Учралын санаачлагаар зохион байгуулж буй “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордоны их танхимд явагдаж өндөрлөлөө. Уг арга хэмжээг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын хүүхдийн …

  • 8 September

    Олон улсын сэтгүүлчдийн төвийг Улаанбаатар хотод байгуулна

    2010 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Хятад, Монгол хоёр орны сэтгүүлчдийн форум арга хэмжээ энэ жил Өмнөговь аймагт зохион байгуулагдлаа. Форумын эхэнд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хоёр том санаачлагыг дэвшүүлсэн юм. Үүнд: -2020 онд Монгол, Хятад, Оросын хэвлэл мэдээллийн хамтарсан анхдугаар форумыг зохион байгуулах, -Улаанбаатар хотноо байгуулах Сэтгүүлчдийн ордонд Олон улсын сэтгүүлчдийн төв байгуулах байв. Эдгээр санаачлагыг …

  • 8 September

    Оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна

    Монголын оюутны холбоо болон их, дээд сургуулиудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, энэ есдүгээр сарын оюутны эрүүл мэндийг дэмжих сар болгожээ. Энэхүү аян нь оюутны эрүүл мэндийг дэмжих аян “Оюутан залуусын эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн үзлэгт оруулах нөхцөлийг бүрдүүлэх” зорилготой аж. Оюутан, залуусын дунд өсвөр үе, залуучуудын дунд эрүүл мэндийн тулгамдсан олон асуудлууд байсаар байгааг доорх тооноос харж …

  • 8 September

    Ипотекийн зээлд 31 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

    Монголбанк сар бүр олгодог найман хувийн ипотекийн зээлийн хөтөлбөрийн наймдугаар сарын санхүүжилтэд 1630 зээлдэгчийн 31.5 тэрбум төгрөгийг банкуудад хувиарлаад байна. Үүнээс 4.8 тэрбум төгрөгийг  орон нутагт олголоо. Тус хөтөлбөрийн дагуу он гарснаар Монголбанкнаас 127.7 тэрбум, Засгийн газраас 59.6 тэрбум, нийт 187.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 187.3 мянган иргэнд олгосон байна.

  • 8 September

    ТЕГ-ын тусгай архиваас хэлмэгдэгсдийн 10226 хэргийг судлан цагаатгуулжээ

    Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас өнгөрсөн хугацаанд улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31604 хүнд холбогдох 10226  хэргийг судлан цагаатгуулжээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар нөхөн олговор нэхэмжлэх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасантай холбогдуулан шалгагдаагүй үлдсэн 1340 хүнд холбогдох 1030 хэргийг шалгаж цагаатгуулах ажлыг гүйцэтгэж байна. Тус архивт мөрдөн …

  • 8 September

    “Авьяаслаг Монголчууд” шоу ирэх ням гаригт үзэгчдийн хүртээл болно

    “Авьяаслаг Монголчууд-3” шоуны дугаар есдүгээр сарын 16-ны ням гаригаас эхлэн   Монгол ТВ-р хүрэх гэж байна. “Авьяаслаг Монголчууд”шоуны шүүгчийн шатны шалгаруулалт өнгөрсөн зургадугаар сард болж өндөрлөсөн. Энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүн Реппер, продюсер Рокит Бэй, Хөтлөгч, продюсер П.Анужин, Жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис Хаан одонт МУГЖ Г.Ариунбаатар нар ажиллаж байна. Харин тус шоуны хөтлөгчөөр Б.Мандуул сонгогджээ. Б.Мандуул нь Монгол ТВ-ийн “Өнөө өглөө” болон  “Наашаа Цаашаа”  нэвтрүүлгийн хөтлөгч ажээ. …

  • 8 September

    Хот хоорондын 754 автобусыг техникийн үзлэгт хамруулжээ

    Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгч аж ахуйн нэгж байгуулагууллагын төлөөллүүдтэй уулзалт хийлээ. Хот хоорондын зорчигч тээвэрлэх 86 чиглэл батлагдсанаас 71 чиглэлд 59 аж ахуйн нэгж байгууллагын 966 том, дунд болон бага оврын тээврийн хэрэгсэл, 1250 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлт гүйцэтгэж, 1612800 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс есөн хувиар өсжээ. Мөн улс, хот хооронд тээвэрлэлт …

  • 8 September

    Сурагчдыг арванхоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 15 хүртэл амраах санаачлага гаргалаа

    Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дараах мэдээллийг өгчээ. Энэ жилийн арванхоёрдугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл сурагчдыг амраах шаардлагатай байна. Учир нь ДЭМБ-ын мэдээлснээр “фандем” хэмээх цоо шинэ вирус үүсч ханиад, хатгалгааны өвчлөл хүндрэх төлөвтэй байна. Мөн Европын орноор дэгдсэн улаан бурхан өвчин ОХУ-д ч дэгдэж, нөхцөл байдал хүнд байна. Хэрэв …

  • 8 September

    Зам тээврийн ослын улмаас найман хүн амиа алдаж, 42 хүн бэртжээ

    Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Хөл хөдөлгөөн нэмэгдсэн энэ үед зам тээврийн ослийн дуудлага нэмэгдсэн байна. Есдүгээр сарын 3-7-ны хооронд буюу тав хоногийн хугацаанд улсын хэмжээнд нийт ослын улмаас найман хүн амиа алдаж, 42 хүн гэмтжээ. Тодруулбал, нийслэлд дөрөв, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон ноцтой зам ослууд гарсан бөгөөд осол, хэргийн улмаас 42 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж …

  • 8 September

    Есдүгээр сарын 10-наас уулархаг нутгаар цас орно

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаарах боловч 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна. Тодруулбал, энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр …

  • 8 September

    Дэлгэцийн хамаарал хүүхдийн тархины хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ?

    Сүүлийн үед хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид хүртэл дэлгэцийн хамааралтай болсон байна. Мэдээлэл авах, бусадтай харилцах, ажлаа хийхийн тулд гэх мэтчилэн дэлгэцтэй ойр байх олон шалтгаан байна. Бидний хайртай хүүхдүүд хүртэл эцэг эхээ харж өсөхдөө бодит зүйлээс илүү дэлгэцээс аливаа зүйлсийг хүртэж, хүлээн авч, мэддэг болж байна. Хүүхэддээ огт зурагт компьютер үзүүлэхгүй, утас бариулахгүй байна гэдэг ихэнх эцэг эхчүүдэд боломжгүй мэт. …

  • 8 September

    Долоон улаан мэнгэтэй, харагчин туулай өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 8. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 29. Санчир гараг. Их морь одтой, долоон улаан мэнгэтэй, харагчин туулай өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Огторгуй Өдрийн наран 6 цаг 20 минутад мандан, 19 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ …

  • 8 September

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Ойрын 2 өдөртөө ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаарах боловч 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, …

  • 7 September

    “Найрамдалт хотуудын аялгуу” хамтарсан тоглолт боллоо

    Улаанбаатар хотноо Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд үргэлжилж байна. Энэ хүрээнд Хөх хот, Улаанбаатар хотын хамтарсан “Найрамдалт хотуудын аялгуу” тоглолт өчигдөр Улаанбаатар чуулгын байранд боллоо. Тоглолтын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Энхтөр оролцлоо. Тоглолтод Улаанбаатар чуулга болон Хөх хотын чуулгын уран бүтээлчид оролцлоо. Ирэх онд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэ ойг угтан Монгол …