Сурагчдыг арванхоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 15 хүртэл амраах санаачлага гаргалаа

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дараах мэдээллийг өгчээ. Энэ жилийн арванхоёрдугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл сурагчдыг амраах шаардлагатай байна. Учир нь ДЭМБ-ын мэдээлснээр “фандем” хэмээх цоо шинэ вирус үүсч ханиад, хатгалгааны өвчлөл хүндрэх төлөвтэй байна. Мөн Европын орноор дэгдсэн улаан бурхан өвчин ОХУ-д ч дэгдэж, нөхцөл байдал хүнд байна. Хэрэв манайд улаан бурхан дэгдэж, ханиад томуутай хавсарвал эмзэг бүлгийнхэн, хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настнууд хамгийн түрүүнд өртөнө гэв.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Агаарын бохирдлын асуудлыг хариуцсан агентлаг байгуулж, ирэх оны төсөвт 199.7 тэрбум төгрөг төсөвлүүлж чадвал агаарын бохирдол нийслэлийн хэмжээнд мэдэгдэхүйц буурах боломжтой талаар ярилаа.

Мөн Засгийн газраас 2019 оны тавдугаар сараас эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосонтой холбоотойгоор сайжруулсан түлшээр иргэдийг хангах ажил ахицтай байгааг ч энэ үеэр мэдэгдсэн юм. Үүний дараа Эрүүл мэндийн яам, “Тавантолгой түлш” ХХК, “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-аас агаарын бохирдлын эсрэг жагсаал хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулсан.

Эрүүл мэндийн яамны хувьд агаараар халдварлах өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө гаргах, амны хаалт хэрэглэж заншихыг уриалах зэрэг урьдчилан сэргийлэх ажлуудад шаардлагатай санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаж өгөхийг хүссэн юм. Харин “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан түлшээр Улаанбаатарын иргэдийг хангах ажлыг хэрхэн хийж байгаа талаараа мэдээлэл өгсөн бол “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ынхан иргэдэд гэрийн дулаанаа хэрхэн удаан хадгалах талаар сургалт, сурталчилгаа хийхээр Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа тухай мэдээллээсээ хуваалцлаа.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …