virtual

August, 2018

  • 9 August

    Дархан-уул аймагт малын галзуу өвчин илэрчээ 

    Дархан-Уул аймагт малын галзуу өвчин гарчээ. Тодруулбал 2018 оны наймдугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Бүрэн толгой буюу Энхтал багийн малчин Б-ийн  хоёр үхэрт галзуугийн шинж тэмдэг илэрсэн байна. Өвчилсөн малаас аймгийн мал эмнэлгийн лаборатори, улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид дээж өгч наймдугаар сарын 6-ны өдөр малын галзуу өвчин болох нь тогтоогджээ. Иймээс Орхон сумын Онцгой …

  • 9 August

    БСШУС-ын сайд сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй танилцав

    БСШУС-ын сайдын баталсан удирдамжийн дагуу сургууль, цэцэрлэгүүдийн өвөлжилтийн болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц, хөрөнгө оруулалтын ажлын үр дүнтэй танилцах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд найман ажлын хэсэг өчигдрөөс эхлэн дүүргүүдийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Тахилт, Эмээлт, 61-ийн гарам болон Жаргалант тосгон зэрэг алслагдсан хороо, …

  • 9 August

    Олон улсын марафончид богдхан ууланд уралдана

    Анх 1997 онд Япон Улсын иргэн Фүживара Тацүичи болон Кон Аяа нар санаачилж байсан түүхтэй “Тал нутгийн Монгол” олон улсын марафоны үеэр энэ жил Монгол Улсад анх удаа “Ултра трайл төрөл”-ийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйдэг төрөл болон “Хөл нүцгэн гүйлт”-ийн хагас марафоныг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулах гэж байна. Ултра трайл төрлийн марафон нь Богдхан …

  • 9 August

    Өнөөдөр “Иргэдийн амьдрах орчин аюулгүй байдлын өдөр”  

               Өнгөрсөн сард НИТХ–ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар сар бүрийн есний өдрийг  “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр” болгон зарлаж иргэдийг аливаа эрсдэлд оруулж болохуйц бүхий л нөхцөлийг арилгах ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэх үүргийг төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хандан гаргасан. Мөн ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг Нийслэлийн засаг даргад даалгасан юм. Энэ шийдвэр нь өдөр дараалан шахам сэрдхийлгэм мэдээ ар, араасаа цуварсаар байгаа …

  • 9 August

    БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар Э.Мөнхбилэгийг томилжээ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар Э.Мөнхбилэг томилогдсон байна. Тэрбээр ширээний теннис, туялзуур сэлэмний шүүгч бөгөөд олон улсын чанартай тэмцээн уралдааны шүүгчээр нэлээд хэдэн удаа ажилласан туршлагатай. Э.МӨНХБИЛЭГИЙН АМЖИЛТУУД: 2010, 2014 оны Залуучуудын олимпийн наадмын албан ёсны шүүгч, алтан медалийн тоглолтын ерѳнхий шүүгч 2011, 2014 онд ширээний теннисний ДАШТ-д шүүгч 2008-2015 оны хооронд 20 …

  • 9 August

    Баян-Өлгийд байгалийн гамшигт өртсөн иргэдэд туслах аян үргэлжилж байна

    Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын 530 айл өрхийн 2,512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр, байшин, хашаа, хороо нь усанд автсан. Үерийн гамшигт өртсөн иргэдэд туслах хандивын аян үргэлжилж байгаа юм. Тухайлбал, “Улаан загалмайн нийгэмлэг”, “Дэлхийн-зөн”, “Адра Монгол”, “Каритас Монгол” олон улсын байгууллагууд, НҮБ-ын Хүүхдийн Сан тусламж хүргүүлээд байгаа. Түүнчлэн өнөөдөр “Ротари” …

  • 9 August

    НИТХ-ын Тэргүүлэгчид зуны саруудад нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой шийдвэрүүдийг гаргав

    Нийслэл хотод нийгэм, эдийн засгийн шийдлээ хүлээж буй олон асуудлууд бий. Нийслэлчүүдийн өдөр тутмын ажил амьдралтай холбоотой асуудлын шийдлийн хүрээнд  НИТХ–ын Тэргүүлэгчид 6, 7-р саруудад нийт 7 удаа хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Өнгөрсөн хоёр сарын турш НИТХ–ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг баталж, нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Тухайлбал, нийслэлийн хүн амын аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг …

  • 9 August

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Зөв амьдрах ухаан” төвд ажиллалаа

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр  “Зөв амьдрах ухаан” төвд ажиллан, тэнд амьдарч байгаа иргэд болон 24 цагийн цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхэд багачуудтай уулзав. “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага нь орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи, мансууруулах бодисонд донтсон, хорих ангиас суллагдсан, өнчин, ядуу, орох оронгүй, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл зүйн болон ажил хөдөлмөр эрхлэх сургалт явуулж, нийгэмд эзлэх байр сууриа …

  • 9 August

    Этгээд дүрийг бүтээсэн жүжигчид бодит амьдрал дээр

    Наоми Гроссман Америкийн аймшгийн түүх нэртэй кинонд тоглохоосоо өмнө хэд хэдэн уран бүтээлд тоглож байжээ. Гэвч түүний тоглосон дотор арзайлгам царайтын дүрийг бүтээх гэж Наоми олон сарын турш бэлтгэл хийжээ. Наоми хэлэхдээ өдөр бүр нүүрэндээ маск зүүх нь төвөгтэй байсан гэж эргэн дурсжээ. Асрагч Макфи киноны гол дүр Британийн кино академийн шагналт жүжигчин Эмма Томпсон маш сайн хувирдаг гэж кино …

  • 9 August

    Үер,усны аюулаас урьдчилан сэргийлье

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 9-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв, зүүн аймгуудын зарим газраар, 10,11-нд зарим газраар, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна. Түүнчлэн, Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн …

  • 9 August

    “Оннц Дүмд”цувралын хоёрдугаар улирлын анги ирэх сард гарна

    Дуучин Rokit Bay буюу О.Баярсайханы зохиолыг бичиж найруулсан “Оннц Дүмд”цувралын хоёрдугаар улирлын анги ирэх есдүгээр сарын 04-ний өдрөөс Юнивишн, LookTV, DDISH-ийн видео сангаас хүлээн авч үзэх боломжтой болох юм байна. Үзэгчдийн хайртай дүр болох Сандаг, Дамбжаа, Дамбжаагийн ах Гомбжоо нар ийнхүү цэнхэр дэлгэцийн өмнө дахин гарч ирнэ.    

  • 9 August

    ТАНИЛЦ: УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахыг дэмжсэн 26 гишүүд

    УИХ-ын хаврын чуулган завсарлахтай зэрэгцэн ээлжит бус чуулган зарлах тухай яриа гарсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хуралдааны товыг зарлаагүй, зарлах эсэх нь ч тодорхойгүй байна. Тиймээс олны анхаарлыг татаад буй сэдвийн нэгэнд ээлжит бус чуулган зарлах эсэх тухай асуудал ороод байгаа юм. УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, АТГ-ын даргыг чөлөөлөх саналыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 26 гишүүн гаргаж, УИХ-ын даргад …

  • 9 August

    Тарваганы түүхий давсаг залгисан хүүгийн биеийн тогтворжжээ

    Нийслэлийн Хан-Уул дүүрэгт наймдугаар сарын 4-ний өдөр бага насны хүүхдэд тарваган тахал өвчний сэжиг илэрчээ. Уг асуудал дээр Халдварт өвчин судлалын үндэсний төв / ХӨСҮТ/ болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн /ЗӨСҮТ/ хамтарсан баг ажилласан байна. Хамтарсан шалгалтаар хүүгийн онош тарваган тахал биш гэж гарчээ. Дээрх хэргийг тодруулбал, найман настай “Х” тарваганы түүхий давсаг хоёр ширхэгийг залгиснаас болж 38-39 хэм хүрч халуурсан, …

  • 9 August

    Х.Эрдэнэтуяа: Иргэн бүрийг орлоготой болгох зарчмаар ажилладаг

    “Төлөөлөгч ярьж байна” булангийнхаа энэ удаагийн дугаарт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, 14 дүгээр хорооны Засаг дарга Хүнийхүүгийн Эрдэнэтуяаг урьж, тойрогтоо хийсэн ажил хийгээд хорооны Засаг даргын хувьд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар ярилцлаа. Хүнийхүүгийн Эрдэдэнэтуяа Төрсөн газар:  Улаанбаатар хотод төрсөн. Аав Архангайн Хотонт, ээж  Төв аймгийн Лүн сумынх. Мэргэжил: Шүд, эрүү нүүрний стамотологич мэргэжилтэй. Мөн багш, Төрийн удирдлагын …

  • 9 August

    “Хурд” группийн барилгын туслах ажилтан амиа алджээ

    Чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарсны улмаас барилгын туслах ажилтан 17 настай “У” толгойдоо цохиулан амиа алджээ. Цагдаагийн байгууллагад 2018 оны наймдугаар сарын 8-ны 19:22 цагт ХУД-ийн 11 дүгээр хороо ”Хүннү хорооллын Хурд группийн барилгын хашаанд нас барсан хүн байна” гэсэн дуудлага ирсэн байна. “Хурд группийн барилгын туслах ажилтан СХД-ийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай, эрэгтэй 17 настай …