БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар Э.Мөнхбилэгийг томилжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар Э.Мөнхбилэг томилогдсон байна. Тэрбээр ширээний теннис, туялзуур сэлэмний шүүгч бөгөөд олон улсын чанартай тэмцээн уралдааны шүүгчээр нэлээд хэдэн удаа ажилласан туршлагатай.

Э.МӨНХБИЛЭГИЙН АМЖИЛТУУД:

2010, 2014 оны Залуучуудын олимпийн наадмын албан ёсны шүүгч, алтан медалийн тоглолтын ерѳнхий шүүгч
2011, 2014 онд ширээний теннисний ДАШТ-д шүүгч
2008-2015 оны хооронд 20 гаруй олон улсын тэмцээнд шүүгч
2015 онд Туялзуур сэлэмний залуучуудын ААШТ-ний ерөнхий менежер
2016 онд Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон Зуны олимпийн наадамд сайн дурын ажилтнаар сонгогдож, Монголын багийн туслахаар ажилласан.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …