“Хурд” группийн барилгын туслах ажилтан амиа алджээ

Чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарсны улмаас барилгын туслах ажилтан 17 настай “У” толгойдоо цохиулан амиа алджээ.

Цагдаагийн байгууллагад 2018 оны наймдугаар сарын 8-ны 19:22 цагт ХУД-ийн 11 дүгээр хороо ”Хүннү хорооллын Хурд группийн барилгын хашаанд нас барсан хүн байна” гэсэн дуудлага ирсэн байна.

“Хурд группийн барилгын туслах ажилтан СХД-ийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай, эрэгтэй 17 настай “У” нь чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч толгойн тус газраа цохиулан амиа алдсан нь урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогдсон. Шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна” гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …