virtual

July, 2018

  • 4 July

    Жүжигчин Ц.Цэрэнболд  Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан кинонд тоглож байна 

    Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кинонд тоглож байна. “Kinorob Cinema Day” кино компани Украины төрийн кино нэгтгэлтэй хамтран “Дүүлэн нисэх шонхор” хэмээх адал явдалт киноны зураг авалтад оржээ. “Дүүлэн нисэх шонхор” кинонг Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулжээ. Кинонд жүжигчин Ц.Цэрэнболдоос гадна “Терминатор-2” киноны тугалган …

  • 4 July

    Сонгуулийн форумыг Монгол Улсад хийх хүсэлт гаргажээ

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Чөлөөт шударга сонгуулийн Азийн сүлжээ /ANFREL/ байгууллагын Удирдах Зөвлөлийн гишүүн, Сонгуульд ажиглалт хийх Непалын Үндэсний Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Гопал Кришна Сивакотийг өөрийнх нь хүсэлтээр өнөөдөр хүлээн авч уулзав. Ноён Гопал Кришна Сивакоти Чөлөөт шударга сонгуулийн Азийн сүлжээ /ANFREL/ байгууллага нь олон улсын ялангуяа Ази, Номхон далайн бүсийн орнуудын сонгуулийн шинэчлэл, сонгогчдын …

  • 4 July

    Монгол, Хятадын хамтарсан шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа-2018” үзэсгэлэн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ. Үзэсгэлэнд Монгол Улсаас 20 компани, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 20 компани, аж ахуйн нэгж байгууллага оролцож байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбар түүн дотор мал аж ахуй, газар тариалан, уламжлалт анагаах ухаан, соёл урлаг, …

  • 4 July

    Фото: Хан-Уул дүүрэг “жишиг цэцэрлэгт хүрээлэн”-тэй боллоо

    Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Ц.Эрдэнэбаатар захиралтай Тохижилт үйлчилгээний төвийн санаачлагаар 120 мянгатын автобусны буудлын хойно 2,2 га талбайд ногоон байгууламжтай таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтадын баримал хөшөөтэй Нийслэлд жишиг болох “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн байгууллаа. Хад чулууг ашиглан байгалийн тогтцыг харуулсан хэсгүүдийг бий болгож, ногоон байгууламж, …

  • 4 July

    Насны хишгийг олгож эхэллээ

    Монгол Улс ахмадууддаа жилд хоёр удаа “Насны хишиг” олгож байх шийдвэрийг УИХ гаргаж, Цагаан сар, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өгч байхаар болсон билээ. Насны хишгийг зургаадугаар сарын 21-нээс олгож эхэлжээ. Үндэсний их баяр наадмын өмнө насны хишгийг олгож дуусах юм байна. Наадмаас өмнө нийт 125,166 ахмад насны хишиг авах аж. Өмнө нь бүртгүүлсэн бол дансанд нь шууд ордог бол …

  • 4 July

    Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ

    БНХАУ-ын Шанхайн олон улсын XXI кино наадмын дээд шагнал болох “Жиньжүе” шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэ наадамд Монгол, Швейцарын хамтарсан “Out of paradise” кино шилдгийн шилдгээр  шалгарч,  “Best Feature Golden Goblet” шагнал хүртлээ. Шагналыг киноны найруулагч Ч.Батбаяр,  жүжигчин Г.Эрдэнэцэцэг,Т.Энэрэл нар гардан авчээ. Жүжигчин Г.Эрдэнэцэцэгийн хувьд өмнө нь “Ороолон”, “Хөгжилтэй гэр бүл” ОАУСК, “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг киноны гол болон туслах дүрүүдийг амжилттай бүтээж үзэгчдийн танил …

  • 4 July

    Долдугаар сарын 9, 10-нд амрахгүй

    Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан долдугаар сарын 9,10-ны өдрүүдийг амралтын өдөрт шилжүүлэхийг  Засгийн газрын хуралдаанаар дэмжээгүй байна. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг цахим хуудаснаа “Засгийн газар 27 асуудал хэлэлцэхээс 1 асуудал нь Үндэсний их баяр наадмаар амралтын өдрийг шилжүүлэх тухай байлаа. Баяр наадмаар 5 хоног амарна. 7 сарын 9-нд, 10-нд амрах хувилбарыг ЗГ хэлэлцээд хувийн хэвшилд халтай,төрийн …

  • 4 July

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Ажлын санал солилцоход цаг гарга. Гэхдээ таныг биеэ барьж чадахгүйд хүргэх бухимдалтай үе үе тохиолдох бололтой. Жолоо барих эсвэл машин механизм ажиллуулах үедээ болгоомжтой бай. Бухимдалтай үедээ юм бичих, утсаар ярихаас зайлсхий. Уурандаа хэрэггүй зүйл хэлж болзошгүй. Таалагддаг хүнээ хоолонд урь, санаанд оромгүй сайхан үр дүн өгөх болно. ҮХЭР (4/20-5/20) Өнөөдөр таны хувьд өдөр тутмын амьдралын хатуу мөн …

  • 4 July

    Бэлхийн замд ослын улмаас хоёр хүүхэд амиа алджээ

    Энэ сарын 2-ны өдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүүхдийн амь нас харамсалтай байдлаар хохирч, 6 хүүхэд хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн ослууд гарчээ. Сүхбаатар дүүргийн нутаг Бэлхийн зам, Тоосгоны үйлдвэрийн давхар дэлгүүрийн зүүн замд H.Sonata-6 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 13 настай эрэгтэй Х, 7 настай эмэгтэй Б нарын хоёр хүүхдийг мөргөж амь насыг …

  • 4 July

    “Аюулгүй байдлын манаанд 96 жил” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Энэ сарын 3-9-ний өдрүүдэд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд тагнуулын байгууллагын “Аюулгүй байдлын манаанд 96 жил” сэдэвт уран зураг, гэрэл зураг, архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэн гарч байна. Дотоодыг хамгаалах газрыг үүсгэн байгуулсан 1922 оны долдугаар сарын 3-ны өдрийг “Монголын тагнуулын ажилтны өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэхүү үзэсгэлэнг Тагнуулын байгууллагын 96 жилийн ой, тагнуулын ажилтны өдрийг тохиолдуулан гаргаж буй юм. Үзэсгэлэн …

  • 4 July

    Цагдаагийн дарга нарт сахилгын шийтгэл ногдуулжээ

    Цагдаагийн алба хаагчид шашны зан үйлд оролцлоо гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг үйлдэл нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн байх тул Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав тушаал гаргаж тэдэнд сахилгын шийтгэл ногдуулжээ. Тодруулбал, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн …

  • 4 July

    Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны долдугаар сарын 04-ний Лхагва гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡️БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:00-21:00 цагт: 11-р хороо Хонхор орчмоор, 20-р хороо, ⚡️НАЛАЙХ ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 2-р хороо 16-18, 20-22-р байр, Дулааны станцын контор, Хас банк, Сод-Ирээдүй цэцэрлэг, Татварын алба, Халамж үйлчилгээний хэлтэс. Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах …

  • 4 July

    Нэг цагаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 04. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 21. Буд гараг. Шувуун хушуут одтой, Нэг цагаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр.                           Барилдлага: Үхэх     Шүтэн барилдлага: Мунхрахуй  Суудал: Шороо Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр …

  • 4 July

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:  Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, бусад нутгаар халуун байна. 2018 оны 07 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, …

  • 3 July

    Азийн сайд нар Улаанбаатар хотноо чуулж эхэллээ

     “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал” Улаанбаатар хотноо болж байна. Хоёр жил тутам болдог энэ хурлаар Азийн 50 орны хоёр мянга гаруй төлөөлөгч дэлхийн болон бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад  тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг хэлэлцэн шийдвэр гаргах юм. Бага хурал нь бүс нутгийн болон хил дамнасан гамшгийн эрсдэлийг бууруулахад манлайллаа үзүүлж, улс орон, ард иргэдэд үр дүнтэй шийдэл …