“Аюулгүй байдлын манаанд 96 жил” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Энэ сарын 3-9-ний өдрүүдэд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд тагнуулын байгууллагын “Аюулгүй байдлын манаанд 96 жил” сэдэвт уран зураг, гэрэл зураг, архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэн гарч байна.

Дотоодыг хамгаалах газрыг үүсгэн байгуулсан 1922 оны долдугаар сарын 3-ны өдрийг “Монголын тагнуулын ажилтны өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэхүү үзэсгэлэнг Тагнуулын байгууллагын 96 жилийн ой, тагнуулын ажилтны өдрийг тохиолдуулан гаргаж буй юм. Үзэсгэлэн өргөн олон нийтэд нээлттэй бөгөөд нийт 300 гаруй эд өлгийн зүйлс дэлгэгдэж байна.

Санал болгох мэдээ

Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Астана …