Долдугаар сарын 9, 10-нд амрахгүй

Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан долдугаар сарын 9,10-ны өдрүүдийг амралтын өдөрт шилжүүлэхийг  Засгийн газрын хуралдаанаар дэмжээгүй байна. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг цахим хуудаснаа “Засгийн газар 27 асуудал хэлэлцэхээс 1 асуудал нь Үндэсний их баяр наадмаар амралтын өдрийг шилжүүлэх тухай байлаа. Баяр наадмаар 5 хоног амарна. 7 сарын 9-нд, 10-нд амрах хувилбарыг ЗГ хэлэлцээд хувийн хэвшилд халтай,төрийн байгууллагууд наадмын өмнөх өдөр хүртэл хариуцлага өндөр ажиллах ёстой гэж Ерөнхий сайд үзэж Засгийн газрын  гишүүд дэмжлээ”гэж мэдээлжээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу бид Үндэсний их баяр наадмаар буюу долдугаар сарын 11-15-ныг дуустал амрах эрхтэй.

 

 

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …