ШХАБ-н хүрээнд зохион байгуулагдаж буй SCO (Shanghai Cooperation Organization) Film Festival-д “Цагаан хадаг”, “Солиот эх”, “Ээж”, “Чингисийн хүүхдүүд” гэсэн дөрвөн киногоор манай Улсын уран бүтээлчид оролцож байна. Энэхүү олон улсын анхдугаар кино наадамд оролцож буй “Солиот эх” киноны уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлд киногоо гаргах санамж бичигт гарын үсэг зуржээ.
virtual
June, 2018
-
16 June
Т.Саруултөгс: “Яг түүн шиг” шоу оролцогчид болоод тайзны ард ажиллаж байгаа хүмүүсийг асар их туршлагажуулж байна
“Яг түүн шиг” шоуны бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч Т.Саруултөгстэй ярилцлаа. -“Яг түүн шиг” шоу ид дундаа орж, оролцогчид нь яван чангарч байна шүү. Тайзны ард ч ажил мөн ялгаагүй бужигнаж байгаа даа? -Үзэгчдэд сайн мэдрэгдэхгүй байж магадгүй. Энэ удаагийн шоунд өөр өөрийн гэсэн онцлогтой хүмүүс оролцож байна. Ихэнх нь залуу уран бүтээлчид. Эхний шатны ялагч тодронгуут л оролцогчдын хандлага өөр …
-
16 June
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 16. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 3. Санчир гараг. Найралт эх одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Хий Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 53 минутад …
-
16 June
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нь дуу цахилгаантай аадар бороо орно. 2018 оны 06 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Дархадын хотгор болон …
-
15 June
УИХ-ын дарга М. Энхболдын зөвлөх 60 тэрбумын асуудлаар тайлбар хийлээ
УИХ-ын гишүүн, УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнийн өнөөдрийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдын Улс төрийн бодлогын зөвлөх Б. Гүнбилэг хариу мэдэгдэл хийлээ. Түүний хийсэн мэдэгдлийг видео хэлбэрээр хүргэж байна. УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ АТГ-т мэдээлэл хийх үеэрээ”Нээлттэй, хаалттай сонсгол гэсэн асуудал дээр АТГ зохион байгуулалттай, хурдан ажиллаж чадаж байна. Тэгвэл 60 тэрбумтай холбоотой асуудал дээр яагаад өнөөдрийг хүртэл олон нийтэд цэг тавьсан мэдээллийг өгч чадахгүй байгаа юм …
-
15 June
Фото: Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ
“Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Монголын төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын үндэсний музейд боллоо. Үзэсгэлэн зургаадугаар сарын 13-27-ны хооронд Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд толилуулна. Үзэсгэлэнд Б.Цэрэндоржийн амьдрал, туулж ирсэн түүхэн замналтай холбоотой 70 гаруй биет үзмэр, архивын баримт мөн Цэрэндоржийн хүү Юндэн, түүний гэргий Ц.Лхамсүрэн нарын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн …
-
15 June
Л. Оюун-Эрдэнэ: 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболд УИХ-ыг удирдах ёс зүйн эрхгүй гэж бодож байна
2017 оны 12-р сарын 15-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Элчин сайдаар томилох асуудалтай холбогдуулан нээлттэй сонсголыг зохион байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр 15:00 цагт ТЕГ-ын дарга асан Б. Хурцтай холбоотой асуудлаар УИХ-ын Л.Оюун-Эрдэнэ АТГ-т очиж мэдүүлэг өглөө. Тэрбээр мэдүүлэг өгч гарч ирснийхээ дараа …
-
15 June
Х.Баттулга: Шүүхийн захиргааны байгууллага бие даан ажиллах ёстой
Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн 25 жилийн ойд зориулсан “Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: Чиг үүрэг ба загвар” сэдэвт олон улсын онол-практикийн бага хурал өнөөдөр боллоо. Олон улсын онол-практикийн бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн очиж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлэн, үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “Эрхэм шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд аа, Ахмад шүүхчид ээ, Хүндэт …
-
15 June
“Яг түүн шиг-3” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн зөвлөж буй гуяны дотор талын булчин хөгжүүлэх дасгал
“Яг түүн шиг-3” шоуны шилдэг оролцогчийн нэг болох “Sweetymotion” хамтлагийн дуучин Г. Сүндэрмаагийн зөвлөж буй гуяны дотор талын булчин хөгжүүлэх дасгалыг хүргэж байна. Тэрээр фитнесс, усан сан, йог зэрэг зориулалтын клубүүдэд явах цаг зав, боломжгүй ажил хэрэгч бүсгүйчүүд, гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, төрсний дараах ээжүүдэд болон бусад эмэгтэйчүүдэд гэрийн нөхцөлд хийж болох дасгал хөдөлгөөнийг зааж эхлээд гурван жил болж байгаа билээ.
-
15 June
Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгоно
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох санал гаргалаа. Тэрбээр энэ асуудлаар Төрийн тусгай хамгаалалтын газарт хандсан ч хариу аваагүй байгаа тул УИХ-ын даргад хандан энэ асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг хүссэн юм. УИХ-ын дарга М.Энхболд энэ асуудлаар “Ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй болгоход юу нь болохгүй байгаа юм …
-
15 June
Өвөрхангай аймагт газар хөдөлжээ
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Толгод” гэдэг газар өчигдөр 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаар ОБЕГ “Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Толгод” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т/, /Ө-44094/00//, У-101039/00/// зургаадугаар сарын 14-ний өдрийн 21:40 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 21:48 цагт Одон орон геофизикийн …
-
15 June
“Mrs.Mongolia World 2018-Гоо ээж”-ийн шилдгүүд тодорлоо
“Mrs.Mongolia World 2018-Гоо ээж” улсын анхдугаар уралдаан алдарт эхийн 1, 2-р одонтой үзэсгэлэнт ээжүүдийн дунд амжилттай зохион байгуулагдлаа. Алтан эрдэнийн өргөмжлөлийг хүртэж, “Mrs.World-2018” уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар А.Дэлгэрцэцэг шалгарсан байна. Есөн эрдэнийн болон номинацийн шагналт үзэсгэлэн гоо ээжүүд: Алтан эрдэнэ А.Дэлгэрцэцэг Мөнгөн эрдэнэ М.Отгонтөгс Зэс эрдэнэ Б.Цэцэгбал Шүр эрдэнэ О.Орхонтуул Сувд эрдэнэ Т.Энхцэцэг Оюу эрдэнэ М.Сайнтуяа Номин …
-
15 June
Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлнэ
Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш буюу 2018 оны зургадугаар сарын 16-ны өдөр Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно. Шалгуулагчид шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ. Үүнд: Бүртгэлийн хуудас- Энэ …
-
15 June
Булган аймгийн Хутаг-Өндөр суманд уруйн үер бууснаас зургаан настай хүү амиа алджээ
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа. Зургаадугаар сарын 14-ний өдөр буюу өчигдөр Сүхбаатар, Булган аймагт хүчтэй аадар бороо орсны улмаас зарим газарт үер буужээ. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 20:10-20:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер болж сумын төв усанд автаж, үерийн усанд 6 настай хүүхэд осолдож нас …
-
15 June
Хөлбөмбөгийн ДАШТ-ийн үеэр Робби Уилльямс “дунд” хуруу гаргав
22 дахь удаагийн Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын нээлтийн ёслол Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Их Британий дуучин Робби Уилльямс өөрийн дөрвөн хит дууг дуулсан юм. Дууныхаа зарим хэсэгт ОХУ-ын дуурийн дуучин Аида Гарифуллинатай хамтарч дуулсан юм. Харин энэ үеэр Их Британий под од Робби Уилльямс нэг дууныхаа дундуур камерны өөдөөс дунд хуруугаа гозойлгожээ. Түүний энэхүү үйлдлийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл