virtual

February, 2018

  • 13 February

    Тэнгэрт мөргөх ёсон

    Тэнгэрт мөргөх бол Монголчуудын цагаан сарын хамгийн анхны ёслол болно. Монголчууд оны эх, сарын тэргүүн, өдрийн эртэд юуны өмнө дээд мөнх тэнгэрт мөргөн золгохыг тэргүүн ёс болгодог. Эзэн хаанаас эгэл борчуул хүртэл энэ ёсыг бат журамладаг. Шинийн нэгний өглөө зүүнээс цагаан гэгээ цуварч үүр тэмтрэгдэх үеэр тэнгэрт мөргөх ёслол хийнэ. Индрийн тойронд цагаан эсгий, хивс, гудас дэвсэнэ. Аливаа бэлтгэл бүрэн …

  • 13 February

    Арслангийн орд:Дотны хүмүүсдээ тусла

    ХОНЬ (3/21-4/19) Цагаа зөв ашиглан ажлаа хурдан хий. Хэрвээ та ажлаа эхлэхдээ нарийн ширийн зүйлд анхаарлаа хандуулалгүй яаруу хийвэл энэ нь харин ч таны ажлыг удаашруулах болно. Хэрэв танд хамтын өмчийн ашиглалтын тал дээр хамтрагчтайгаа санал зөрөлдөөнтэй асуудал байгаа бол асуудлыг шийдэх арга ухаан сүвэгчлэх хэрэгтэй. Та асуудалд эрүүл саруул ухаанаар ханд. Энэ нь одоо болон ирээдүйд гарах хор хохирлыг …

  • 13 February

     Долоон улаан мэнгэтэй, улаан хулгана өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 13. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 28. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, долоон улаан мэнгэтэй, улаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 52 минутад мандан, 18 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …

  • 13 February

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байхыг анхааруулж байна. 2018 оны 02 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга …

  • 13 February

    Б.Мөнхцэцэг: Асуудлаа шийдвэрлэж чадсан дүүрэгт хөгжил ирэх нь тодорхой юм

    Нийслэлийн баруун бүс, нягтаршил ихтэй Сонгинохайрхан дүүргээс хөгжил үнэртэж эхэллээ. Татаас авдаг ганц л дүүрэг хэмээн адлагдаж байсан энэ дүүрэг өнөөдөр иргэдийнхээ өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарцаа тодорхойлж, зарим ажлаа аль хэдий нь эхлүүлчихсэн ярилцаж суухад урамтай сайхан болжээ. Сар шинийн баяр дөхсөн ажил ихтэй эдгээр өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхцэцэгийг зорин очиж ярилцлаа. Түүний хувьд …

  • 12 February

    Гүүглээс Пёнчаны олимпийн мэдээллийг хялбар авах боломжтой

    Өмнөд Солонгосын Пёнчан хотод зохион байгуулагдаж байгаа өвлийн олимпийн наадам тун сонирхолтойгоор үргэлжилсээр байна. Хоёр Солонгос улс нэг тугийн дор нэгдэн энэ удаагийн олимпийн наадамд оролцож байгаа. Мөн ОХУ-ын тамирчид допингийн асуудлаас бол улсынхаа нэрийн өмнөөс бус олимпийн далбаан дор жагссан гээд энэ олимпийн сонин сайхнаас дурдвал дуусахгүй. Пёнчан гурван ч удаа өрсөлдөж байж өвлийн 23 дугаар олимпийг зохион байгуулах …

  • 12 February

    Өглөгийн эзэд

    Сар шинийн баяр болох гээд л захуудаар түм түжигнэж, бум бужигнаж байна. Мөнгөтэй нь ч яах вэ, дэлгүүр нүүлгэх шахам их бараа таваар худалдан авч байна. Харин арай л цалин нь бууж амжаагүй, эсвэл тэтгэврийн хэддээ багтаах гэж зүдэрч яваа ахмадуудыг харахаар өрөвдмөөр ч юм шиг. Ер нь бол цагаан сарын баяр гэдэг чинь нэлээд бядтайхан хүний хийдэг баяр болчихоод …

  • 12 February

    Цахимаар газар өмчилсөн иргэдийн газрын байршлыг шилжүүлнэ

    Цахим газар өмчлөлийн 4 дүгээр ээлжийн 36 дугаар байршил буюу СХД-ийн 21-р хорооны Өндөрхаан уул байршилд сонгогдсон иргэдийн газрын байршлыг Бурхантын аманд шилжүүлэхээр боллоо. Өндөрхаан уулын аманд байгаа эртний хиргисүүр, булш зэрэг соёлын биет дурсгалуудыг хамгаалах зорилгоор Шинжлэх ухааны академийн түүх, археологийн хүрээлэнгээс иргэд суурьшуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тул тус байршилд сонгогдсон 376 иргэний газрыг ийнхүү шилжүүлж байгаа юм. Тиймээс дээрх …

  • 12 February

    Гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг чиглэлд 1,744 алба хаагч эргүүл хийж байна

    Сар шинийн баярыг угтаж “Нийтийн-Эргүүл” арга хэмжээг өнөөдөр 05.00 цагаас эхлүүллээ.Нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор эргүүл хийж байна. Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Замын цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон олон нийтийн цагдаагийн ажилтан, хэв журмын урамшилт эргүүлүүд гэмт хэрэг, зөрчил ихээр …

  • 12 February

    Налайх дүүрэг алдартан, гавьяатнууддаа хүндэтгэл үзүүллээ

    Айлчлан ирж буй нохой жилийг угтан дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан энэ жилээс анх удаа дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцож ирсэн алдартан, гавьяатнууд, хүндэт доноруудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Хүндэтгэлийн арга хэмжээнд Хөдөлмөрийн баатар Ч.Пүрвээ, Т.Охобал, улсын ударник У.Бат-Очир, С.Цэндсүрэн, гавьяат цолтон Д.Дамдинжав, Г.Сандуйжав, Л.Дамдинсүрэн болон хүндэт донор цолтнууд оролцож байна. Мөн төр захиргааны байгууллагад …

  • 12 February

    Монголын тамирчид Мөсөнд авиралтын Азийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртлээ

    БНСУ-ын Чонсон хотод Мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнүүд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын тамирчид багийн дүнгээр дөрөвдүгээр байранд жагсжээ. Монголоос нийт долоон тамирчин энэхүү тэмцээнд өрсөлдөж анх удаа Олон улсын чанартай тэмцээнээс медаль хүртсэн аж. Эрэгтэй хурдны төрөлд: Сутайн бор клубын тамирчин Н.Хэрлэн – 2-р байр, Хязгааргүйд мац клубын …

  • 12 February

    “Хаврын бүргэдийн баяр” нийслэлд болно

    Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг болох бүргэдийн баярыг 2000 оноос эхлэн зохион байгуулсаар иржээ. Тус арга хэмжээний гол зорилго Монгол Улсын Үндэстний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод болон гадаадын жуулчдад сурталчилж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэгдсэн. Бүргэдээр ан хийх уламжлалыг төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 …

  • 12 February

    Нийслэлд салхинцэцэгийн өвчлөл буурахгүй байна

    Нийслэлийн хэмжээнд 2018 оны эхний сарын байдлаар салхинцэцэг өвчний 614 тохиолдол бүртгэгдэж, өвчлөл буурахгүй байна. Иймээс иргэд, сургууль, цэцэрлэгийн эмч, багш нарт дараах мэдээлэл, зөвлөмжийг өгч байна. Салхинцэцэг гэж юу вэ? Бага зэргийн халууралт бүхий арьсан дээр толбон тууралт гарч улмаар цэврүүт тууралт болдог вирүсийн шалтгаант халдвар, хордлогын шинжтэй цочмог түгээмэл халдварт өвчин юм. Хэн өвчлөх вэ? Ихэвчлэн бага насны …

  • 12 February

    Иргэдийн газрын маргааныг 21 хоногт шийдвэрлэнэ гэв

    Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүргийн газрын албаны дарга нар болон Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга нартай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Иргэдээс ирсэн гомдолд хамгийн ихээр зонхилж байгаа нь газар өмчлөх болон эзэмшихтэй холбоотой мэдээлэл бүртгэгджээ. Иргэдийн ирүүлсэн өргөдөл гомдлын 35 хувийг газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах, 19 хувийг эрх шилжүүлэх, 22 хувийг зориулалт талбайн хэмжээ өөрчлөх, 20 хувийг …

  • 12 February

    Жолооч нар зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын дохио болон тэмдгийг байршуулна

    Хоёрдугаар сарын 10, 11-ний амралтын өдрүүдэд ЗЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 593 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын 489 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийт 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэн орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг судлан үзэхэд жолооч нар ихэвчлэн уулзвар гарц, нэвтрэх дүрэм зөрчих, тээврийн хэрэгсэл байрлан …