virtual

February, 2018

  • 12 February

    Х.Баттулга: Надад оффшор данс байхгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод хүрэлцэн ирэв. Түүнийг аймгийн удирдлагууд угтан авч, цэргийн хүрээ жагслаа. Дараа нь Ерөнхийлөгч аймгийн удирдлагуудтай уулзаж, аймгийн нийгэм эдийн засаг, цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцов. 2017 оны эцсийн байдлаар Хөвсгөл аймагт 132.1 мянган хүн амьдарч, 5.2 сая толгой мал тоолуулжээ. Мөн Хөвсгөл аймагт аялах дотоодын аялагчдын …

  • 12 February

    С.В.Лавров:Монгол, Оросын Стратегийн түншлэлийн найрсаг харилцааг өргөжүүлнэ

    Монголчуудын уламжлалт баяр “Цагаан сар”-ыг тохиолдуулан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт баяр хүргэж мэндчилгээ ирүүлэв. Уг мэндчилгээнд Монгол, Оросын Стратегийн түншлэлийн найрсаг харилцааг цогцоор нь өргөжүүлэн хөгжүүлэхийн сацуу, Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэх чиглэлд ойр дотно хамтран ажиллахын төлөө байгаагаа Гадаад хэргийн сайд С.Лавров илэрхийлжээ.

  • 12 February

    Хадаг уясан модны ургалт нь зогсох юм уу үхжих аюулд ордог

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат хэд хэдэн гандан хийдтэй хамтран овооны болон модонд уясан хадаг яндарыг түүж авах ажлыг зохион байгуулжээ. Тэрээр Монголчууд байгаль эхтэй харилцах өвөрмөц соёлтой байсан гээд байгаль орчиндоо анхаардаг байх хэрэгтэй болохыг хэлжээ. Түүний санааг Бурхны шашны дацан, хийдүүдийн тэргүүнүүд дэмжиж овоонд идээ, будаагаа өргөхдөө хог хаяхгүй байхыг уриалжээ. Уг санаачлагын хүрээнд саяхан Гандантэгчинлин …

  • 12 February

    ЕБС-д эрүүл мэндийн хичээлийг 2018-2019 оны хичээлийн жилээс үзнэ

    Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын төлөвлөгөөнд тусгах саналыг боловсруулах ажлын хэсгийн уулзалт өнөөдөр /2018.02.12/ болж байна. Уулзалтаар эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх зэрэг асуудлын хүрээнд ярилцах юм. Мөн эрүүл мэндийн боловсролын агуулгыг бие даасан хэлбэрээр судалдаг болох бэлтгэлийг хангах ажлын чиглэл, төлөвлөгөөний төсөл, зохион байгуулалтыг хэлэлцэж байна. БСШУСЯ-аас эрүүл мэндийн боловсролын агуулгыг 2018-2019 …

  • 12 February

    Жүжигчин Н.Ялалт: “Хайрыг хүндэл” клипээр анх олонд танигдаж байлаа

    “Татар” хамтлагийн “Хайрыг хүндэл” клипний гол дүрд тоглосон жүжигчин Н.Ялалт 10 гаруй жилийн өмнөх дурсамжаасаа хуваалцлаа. Энэхүү клипний зураг авалтыг хоёр сар хийж, сар гаруйн хугацаанд бүтээжээ. Өөрөөр хэлбэл, Татар хамтлагийн хамгийн удаан бүтсэн клип аж. Жүжигчин Н.Ялалт “Хайрыг хүндэл” клипээр олонд анх танигдаж байснаа дурсаад клипэнд гардаг зодоон, машинд мөргүүлдэг хэсгийн зургуудыг хэрхэн авч байсан талаар сонирхууллаа.  

  • 12 February

    12 жилүүдийн эр, эмийн зохилдлого

    Хулгана жилтэн  Хулгана жилтэй эр эм сайн зохицож бие биенээ ихэд хайрлана. Үхэр жилтэнтэй гэр бүлийн холбоо нь бат бэх байна. Эхнэр нь нөхөрөө хайрлах боловч үнэнч шударга зан, бодит хандлагаараа нөхрөө жаргаана. Бар жилтэнтэй явуургүй. Бар жилт эхнэр нь ихийг мөрөөдөж байхад хулгана жил урагш ахихгүй саад болно. Туулай жилтэнтэй амьдарч болох боловч туулай хулганаа дарамтлахаас буцахгүй. Иймээс холхон …

  • 12 February

    Ууц тавих, шүүс хөндөх ёс

    Махыг их, бага, бүхэл гэж ангилдаг. Их бүхэлд хүзүү сээр өвчүүг дараалан тавьж хааг мөчлөн далны мөгөөрс, богтоос чөмөгтэй далтай холбогдох булуу, харьтны залаа зэргийг зочин руу харуулан тавьж, шийрний тахалцагийг гадагш оруулж, хоёр талд нь байрлуулаад дээрээс нь ууцаа тавина. Ууцан дээрээ толгойгоо чимж тавьдаг. Бага бүхэлд хүзүү сээр толгойг төлөөлж дал дөрвөн өндөр хавирга гуяыг төлөөлүүлж хонхт, шаант …

  • 12 February

    Д.Сумъяабазар:Газрын тосны 38 хоногийн нөөцтэй байна

    Уул уурхайн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар“Энэ сарын 5-ны өдрийн байдлаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны нөөцтэй байна. Роснефть компанитай уулзахад бидэнд эерэг хандлага гарна. Шийдвэр гаргах түвшний уулзалтууд явагдсаны дараа тоо баримт хэлье. Ер нь бидний талд ашигтай байх шийдвэрүүд гарах байх. Яг хэчнээн төгрөгөөр, хэдэн хувийн нааштай нөхцөл тавихыг бид …

  • 12 February

    Орост онгоц осолдож 71 хүн амь үрэгдлээ

    Өчигдөр Москвагаас Орск хотыг чиглэн хөөрсөн хос хөдөлгүүртэй, дунд оврын АН-148 онгоц сүйрч, 65 зорчигч, нисэх багийн зургаан ажилтан амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн нэрсийг Оросын Онцгой байдлын яам гаргасан. Зорчигчдын дунд Казахстан, Азербайжан, Швейцари гурван иргэн, гурван хүүхэд байжээ. Нислэгийн үед цаг агаар тогтуун байсан. Москвагийн Домодедово дахь агаарын хяналтын төв тус онгоцыг хөөрснөөс хэдхэн минутын дараа онгоцны нисэх …

  • 12 February

    “The Voice of Mongolia”:Б Цогтдэлгэр “Түүнд би хайртай байсан”

    “The Voice of Mongolia” шоуны дөрөв дэх дугаарын содон оролцогчдын нэг Б Цогтдэлгэр байв. Б.Цогтдэлгэр бол Соёл-Эрдэнэ хамтлагийн дуучин юм. Тэрээр “Түүнд би хайртай байсан” дуугаа олныг гайхширтал дуулсан. Харамсалтай нь дөрвөн шүүгч эргэж хараагүй нь улмаас тэнцсэнгүй.

  • 12 February

    Б.Занданбат:Чин сэтгэлээсээ үнэн зөв хөдөлмөрлөвөл идэр залууст ээлтэй жил 

    “Дэчинчойнхорлин” хийдийн гэсгүй лам Б.Занданбаттай ирэх жилийн өнгө хийгээд зөв амьдралын зам мөрийн тухай ярилцлаа. -Ирэх нохой жилийн өнгө ямар байх вэ? -Зурхайч нар жилийн өнгийг шороон үхрийн зурлагаар тооцож гаргадаг уламжлалтай. Ирэх шар нохой жилийг шороон үхрийн шинжээс үзвэл “Тийн унжлагат” хэмээх нохой жилд “шороон үхрийн толгой, бие нь шар, эвэр, чих, сүүл, омруу, туурай нь улаан өнгөтэй, шийр, …

  • 12 February

    Энэтхэг салхины эрчим хүчний үйлдвэрлэлээ хөгжүүлжээ

    Энэтхэгийн өмнөд хэсгийн Тамил Наду муж салхины эрчим хүчний үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэхээр болжээ. Америкийн Эрчим хүчний үйлдвэрлэлийн судалгааны төв 2027 он гэхэд Тамил Наду муж эрчим хүчнийхээ талаас илүү буюу 67 хувийг нар болон салхины эрчим хүчээр бүрдүүлж эхэлнэ гэсэн тооцоо гаргасан байна. Одоогоор 7.85 гигаватын хүчин чадалтай салхины эрчим хүч гаргаж байгаа нь Швед, Дани улсаас илүү үзүүлэлт …

  • 12 February

    Н.Энхбаяр МАХН-ын даргаар улиран сонгогдлоо

    МАХН-ын II их чуулган хоёр дахь өдрөө үргэлжилсэн. Энэ удаагийн Их хуралд намын анхан шатны байгууллага болох аймаг, сум, дүүрэг, хорооны 1,044 төлөөлөгч оролцсон байна. Тус намын хурлаар намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэн, баталжээ. Албан ёсны баримт бичигт “МАХН-ын дүрэм нь тус намаас эрхлэн явуулах улт төрийн үйл ажиллагаа түүнтэй холбоотой харилцааг зохицуулахад намын дотооддоо мөрдөх баримт бичиг мөн. Намын гишүүн …

  • 12 February

    “LOVE STORY”: Шалтгаан хэрэггүй зүгээр л ХАЙРЛА, чанга ТЭВРЭН ҮНС…

     Энэ сарын хоёрдугаар сарын 13-наас “Love story” уран сайхны кино “Univishion”, “Skymedia”, “DDISH”, “Look tv”-ээр гарах гэж байна. “LOVE STORY” – Үүрдийн хайр гэж байдаг уу “Gerelt” media групп, “Event Masters” компанийн хамтын бүтээл уг киноны уран бүтээлчдээс ХАЙРЫН тухай ийнхүү зөвлөж байна. Хайрлана гэдэг нь авах биш өгөхийн нэр юм байна Үнэ цэнэгүй хайр дурлал гэж байдаггүй Хайртай хүнийхээ …

  • 12 February

    Хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна 

    Сар шинийн баяртай холбоотойгоор амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ. Гэсэн хэдий ч жолооч нараас хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох зөрчил илэрч байна. МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дах хэсэгт зааснаар “Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох …